
БНХАУ-ын Сангийн яам энэ сарын 10-наас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Хятадын импортын барааны татварыг нэмэгдүүлсэний хариуд АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд 34 хувийн хариу татвар ноогдуулахаа мэдэгджээ.
Бээжин АНУ-ын нэмэлт татвар ноогдуулах шийдвэр нь БНХАУ-ын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, олон улсын худалдааны хууль журамд нийцээгүй, сүрдүүлгийн нэг хэлбэр хэмээн онцолжээ. Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп АНУ-тай худалдаа хийдэг улс орнуудын импортын бараанд нэмэлт татвар ноогдуулж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрээр эдгээр улс орнууд нь олон арван жилийн турш АНУ-ын импортын бараанд өндөр татвар ноогдуулж ирсэн нь шударга бус явдал хэмээн онцолсон юм.
Импортын барааных нь нэмэгдсэн орнуудын дотор БНХАУ багтсан ба Ерөнхийлөгч Д. Трамп Хятадын импортын бараанд нэмэлт 34 хувийн татвар ноогдуулсан юм. Вашингтоны Хятадын бараанд өмнө нь тогтоосон татварууд дээр дээрх татварын нэмэгдлийг нэмсэнээр Бээжин АНУ-д 54 хувийн импортын татвар төлөх болж байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com