Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 24.3 км урт “Өөдөө тэмүүлэх гүүр”-ийг 2025-2028 онд барьж ашиглалтад оруулна. Уг 24.3 км урт гүүрээс 1230 метр нь ган татлагат гүүр байх юм.
Одоогийн урьдчилсан төлөвлөлтөөр авто замын урт 7.27 км, туннелийн урт 15.8 км, гүүр дөрвөн эгнээтэй байна. “Өөдөө тэмүүлэх гүүр”-ийг барьснаар замын хөдөлгөөний дундаж хурд 12 хувиар нэмэгдэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС






