
Жүжигчин Жан Клод Ван Даммыг Румын улсын хууль сахиулагчид хүний наймаа хийдэг гэмт бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотой хэргээр шалгаж эхэлжээ.
Тухайн хэргийг 2022 оноос хойш шалгаж байгаа ба прокурорын мэдээлсэнээр нэр бүхий гэмт бүлэглэл нь загвар өмсөгчийн ажилд шалгаруулж авч байна гэж хууран мэхлэх замаар охид бүсгүйчүүд тэр дундаа насанд хүрээгүй охидыг сэтгэл санааны дарамтанд оруулж улмаар биеийг нь үнэлүүлж байсан нь тогтоогджээ.
Тухайн гэмт бүлэглэлийн хохирогч болсон бүсгүй өнгөрсөн сарын 31-нд шүүхэд жүжигчин Жан Клод Ван Даммын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Түүний мэдүүлсэнээр 10 жилийн өмнө тэрээр өөр 4 бүсгүйн хамт Францын Канн хотод жүжигчин Жан Клод Ван Даммд биеэ үнэлсэн аж.
Үүнтэй холбоотойгоор жүжигчин Ван Даммыг хүний наймааны хохирогчийн үйлчилгээг авсан, гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон мөн хүний наймааны хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.