Forbes сэтгүүлийн жагсаалтанд багтсан Оросын тэрбумтнууд олноороо иргэншлээ сольжээ

Gmail бол Google-ээс олгодог цахим шуудангийн үйлчилгээ юм. Тэгвэл Google Gmail-ийг 2004 оны дөрөвдүгээр сарын 1-ны энэ өдөр эхлүүлсэн бөгөөд таван жилийн дараа цахим шуудангийн үйлчилгээг ашигладаг хүмүүсийн тоо нэг тэрбум давжээ. 2019 оны байдлаар дэлхий даяар 1.5 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болсон нь дэлхийн хамгийн том цахим шуудангийн үйлчилгээ болжээ.
2004 онд нээлтээ хийхдээ Gmail (эсвэл тухайн үеийн Google Mail) нь хэрэглэгч бүрт нэг гигабайт хадгалах багтаамжтай байсан нь тухайн үеийн өрсөлдөгчдөөсөө хамаагүй өндөр байсан. Өнөөдөр тус үйлчилгээ нь Google Drive, Google Photos зэрэг Google-н бусад үйлчилгээнүүдийн дунд хуваагддаг 15 гигабайтын багтаамжтай бөгөөд хувь хэрэглэгчдэд үнэ төлбөргүй байдаг аж.