
Парис хотын шүүх Францын хэт барууны Үндэсний нэгдэл намын тэргүүн Марин Ле Пеныг Европын холбооны парламентын мөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзэн ирэх 5 жилийн хугацаанд сонгуульд нэр дэвшихийг нь хориглох шийдвэр гаргажээ.
2027 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний нэгдэл намаас нэр дэвшихээр яригдаж байсан Марин Ле Пен шүүхийн шийдвэрийг уншиж дуусахаас өмнө шүүхийн танхимыг орхин гарсан байна.
Шүүхээс Марин Ле Пенд 4 жилийн хорих ял оноосноос 2 жилийг нь тэнсэн харгалзах ял, үлдсэн 2 жилийг электрон гавтай гэрийн хорионд байлгахаар зааснаас гадна түүнд 100 мянган еврогийн торгууль оногдуулжээ.
Марин Ле Пен шүүхийн шийдвэхийг давж заалдах хүсэлтээ өгсөн ба түүний хүсэлтийг шүүх түргэвчилсэн байдлаар энэ оны сүүл, ирэх оны эхээр хэлэлцэж, сонгуульд нэр дэвшихийг нь 5 жилээр хориглох шийдвэрээ цуцалсан тохиолдолд Марин Ле Пенд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж байгаа ч уг боломж нь маш өчүүхэн аж.
С.ЭНХЗАЯА