
Жүрж нь С, А, В витаминаар баялаг, жүржийн модонд (цитрус) ургадаг жимс юм. Жүрж илчлэг багатай жимсний тоонд ордог. Цитрусын төрлийн (мандарин, жүрж, нимбэг, лайм зэрэг) жимснүүд нь ханиад томуу хүрэхээс сэргийлдэг. Эдгээр жимсний ач тус маш их.
Жүржийн доторх жимсийг идэхээс гадна хальсыг нь гоо сайхан болон хоол хүнсэнд хэрэглэж болно. Жүржийг өдөр бүр хэрэглэх нь зүрхний өвчин, хорт хавдар, хор саармагжуулах болон үе мөчний өвчнийг эмчлэхэд тустай.
Мөн нурууны өвдөлтийг намдаана. Шинэхэн шүүсийг хоолны дэглэм барьж байх үед уувал нэн тохиромжтой. Халуунтай үед жүржийн шүүс амны цангааг сайн тайлдаг. Үүнээс гадна жүрж өөрийн энэхүү олон амин дэмээрээ халдвар болон бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас дархлаа сэргээх зорилгоор хэрэглэж болно
- Тархинд тустай: Судалгаагаар цитрусууд нь тархины үйл ажиллагаанд ашиг тустай нь тогтоогдсон. Түүнчлэн Паркинсоны болон Альцхеймерийн өвчнөөс хамгаална.
- Бөөр өвдөхгүй: Бөөрний чулуу нь шээсэнд цитратын хэмжээ бага байгаагаас болж үүсдэг байна. Жүрж нь энэ хэмжээг нөхөж, хэвийн байлгадаг.
- Жин нэмэхгүй: Цитрусууд нь сахарын хэмжээг хэвийн болгодог. Хамгийн гол нь жимсээр нь идэх чухал. Жүүсэнд нь сахар ордог тул ямар ч ашиггүй.
- Зүрх өвдөхгүй: Цитрусыг нэг сар идэхэд л холестерины түвшин буурна гэдгийг эрдэмтэд амалж байна. Цитрусууд нь зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг.
- Витамин С ихтэй: Цитрусуудад байх витамин С-гийн өндөр тун нь таны бие организмын төмрийг ч нөхнө. Цагаан хоолтнуудад эдгээр жимс бүр их хэрэгтэй.
- Ханиад хүрэхгүй: Өдөрт нэг жүрж идэх нь вирусыг устгана.
- Үрчлээс үүсэхгүй: Витамин С нь бие организмд коллаген ихээр үүсгэж, үүний ачаар үрчлээс үүсэхгүй.