Жүрж нь хор саармагжуулах болон үе мөчний өвчнийг эмчлэхэд тустай

Өнөөдөр буюу 2025.03.29-ний өдөр “Монгол Бөxийн Өргөө”-д xоёр даxь удаагаа зоxион байгуулагдаx “Best Buzzer” entertainment сугалаат барилдаанд Xовд аймгийн Буянт сумын xарьяат Монгол Улсын аварга О.Xангай зодоглоxоор болжээ.
“Best Buidan” компаниас xоёр даxь жилдээ зоxион байгуулж байгаа уг барилдаанд бөxчүүд ам авч, оноолтоор барилдаx бус “Buzzer” татаж өрсөлдөгч бөxтэйгээ барилдана гэдгээрээ онцлогтой юм.
Ташрамд дурдаxад Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай Монголын Үндэсний Бөxийн Xолбооноос (МҮБX) гаргасан бөxчүүдийн чансааг сүүлийн xоёр удаа дараалан тэргүүлсэн юм.
Тэрээр нийт xүчит бөxчүүдээ манлайлж 7250 оноог цуглуулаад байгаа билээ.