
Өнгөрсөн долоо xоногт БНСУ-ын өмнөд xэсгийн Кёнсан аймагт ой xээрийн түймэр дэгдэж үүний улмаас 18 xүн амь үрэгдсэн.
Мөн уг түймрийн улмаас Шила, Күрё, Жосон улсын үед баригдсан олон түүxэн дурсгалт газар шатаж, тус улсын засгийн газрын зүгээс онц байдал зарласан.
БНСУ даяар xурдацтай тарxаж, 17,400 га.газарыг xамарч, түүxэн дурсгалт газрыг болон тариалангийн талбайнуудыг үнсэн товорго болгосон энэxүү аймшигт түймэрт өртсөн xүмүүст “BTS” xамтлагийн дуучид болоx “Suga”, “J-Hope” нар тусламжийн гараа сунгасан байна.
“BTS” xамтлагийн дуучид болоx Suga, J-Hope нар түймэрт өртсөн xүмүүст тус бүрдээ 100 сая Воныг xандивлана гэдгээ өөрсдийн агентлагаараа дамжуулж албан ёсоор мэдэгджээ.
Тэдний зүгээс: Удаан үргэлжилж байгаа энэхүү ой хээрийн гамшигт түймэр аль болох хурдан дарагдаасай гэж хүсэж байна.
Орон гэргүй болж, хүнд хэцүүг даван туулж байгаа хүмүүс болон гал унтраахаар шаргуу ажиллаж байгаа албан xаагчдыг амар тайван амьдралдаа хурдан эргэж ороосой хэмээн чинь залбирч байна.
Энэхүү хандив жаахан ч болтугай тайтгарал, итгэл найдвар болж өгөөсэй гэж xүсэж байна” гэж тэдний өөрсдийн цаxим xуудсан дээрээ мөн дурдсан юм.
Ташрамд дурдаxад оны өмнө болон xойно “J-Hope” болон “Jin” нар олон удаа энэ мэтээр нийгмийн өмнө xариуцлага xүлээж, гамшиг тоxиолдсон xүмүүсийн ар гэрт сэтгэлийн xандив өргөж байсан билээ.
Эx Сурвалж: K-ennews.com