
“МАРТАХ ТУСАМ ЦАГ ҮЕ ДАХИН ДАВТАГДАНА…” ЖИЙЖ продакшн, MBT entertainment, Nomadia Pictures, Red Point media – Рэд Пойнт медиагийн хамтран бүтээсэн “ЦӨВҮҮН ЦАГ” УСК-ны 2025.03.06-ны өдрөөс эхлэн бүх кино театраар гарч эхэлсэн. Тэгвэл 17 хонож буй тус бүтээлийн тасалбар 127447 ширхэг борлуулагдсан байна.
Сонирхуулахад тус киноны зарим үйл явдал нь бодит түүх агаад зарим эдлэл хэрэгсэл нь тухайн үед хэрэглэгдэж байсан зүйлс аж.
Тодруулбал, Богд гэгээний өрөөнд тавигдсан жижиг хэрэглэлүүд нь түүхийн жинхэнэ олдвор, цуглуулга гэв. Мөн Коминтерны хурлын материал нь саяхныг хүртэл нууц байсан гэх. Тэгвэл Коммунист Интернационал ( Коминтерн) гэх олон улсын байгууллага нь 1919 онд байгуулагдаж “Бүх улс оронд коммунист засаг тогтооно” гэсэн гол зорилготой байв. Коминтерн нь 1921-1932 онд МАХН-ын дэргэд төлөөлөгчөө суулгажээ. 1928 онд Коминтерны адал балмад алдаатай бодлогын уршгаар Монголын нийгэм хямралд автаж, сүм хийдүүд хаагдан, дөчөөд мянган иргэн дүрвэж, зэвсэгт бослого гаргаж байжээ.