
Цангис жимсийг европчууд “Сraneberry” буюу өрөвтас жимс хэмээн нэрлэж байжээ. Уг жимс цэцэглэх явцдаа нарийн хүзүүтэй өрөвтас хэлбэртэй болдог байсан тул ийнхүү нэрлэх болжээ.
Цангис нь зөвхөн антибиотикийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр барахгүй байгалийн гаралтай, хүчтэй антибиотик болох нь тогтоогджээ. Цангис жимсний найрлагаараа улаан дарсны адил нэр хүндтэй болж антиоксидантын (биенд байгаа хорыг гадагшлуулах) бүх амжилтыг эвдсэн байна. Израиль, Америкийн эрдэмтэд энэ шидэт жимс нь эмийг орлох чадалтай гэдэг дүгнэлтэнд хүрснээр барахгүй ялангуяа бөөр болон шээсний замын үрэвсэлт өвчинд илүү сайн үр дүнгээ өгдөг гэдгийг баталжээ. Цангисийг буцалгаж эсвэл хатаасан жимс байдлаар шууд идэж хэрэглэж болно.
- Deutschland, Studio, Cranberry-Saft und Cranberries
Цангис жимс нь Е амин дэмээс 50 дахин хүчтэй. Ийм ч учраас тул шээсний замын үрэвсэлд нянд үржих бололцоо өгдөггүй. Мөн нянг биеэс гадагшлуулдаг. Бөөр, давсагны үрэвсэл, шээсний замын өвчин, усан хаван, цус багадалт, судас хатуурах, хорт хавдарын эд эсийг устгах, Паркинсоны өвчин , аминдэмийн дутагдал, чичэрдэг өвчин, хураагуур судасны цүлхэн, цусны даралт ихсэхэд хэрэглэнэ. Ой ухаан сайжруулах шилдэг долоон хүнсний нэг. Цацраг идэвхит бодисын хордлого, нүдний чинэрээ /глаукома/, цус өтгөрсөн болон астмад өндөр үр дүнтэй аж.
Та цангис жимсийг дараах өвчний үед хэрэглэж болно. Тухайлбал,
- Амьсгалын зам: Ангина (хоолойн бах), Астма,
- Зүрх судас, цусны систем: Судас хатуурах, Хураагуур (вена) судасны цүлхэн, Цус багадалт, Цус нөжрөх, Цусны даралт ихдэх, Цусны цагаан цогцсыг /бөөм/нэмэгдүүлэх
- Мэдрэл: Аминдэм, тэжээлийн дутагдал, Мартамхай болох, Нүдний даралт ихдэх, Паркинсоны өвчин
- Хоол боловсруулах эрхтэн, хордлого
- Бөөрний системийн үрэвсэл: Бөөрний үрэвсэл, Давсагны хүүдийн ханын үрэвсэл, Мөнгөн усны хордлого тайлах, Хүнд металлын хордлого тайлах, Шээс хөөх, Шээсэндээ идээ бүхий шээсний замын өвчин зэрэг өвчний үед хэрэглэж болох аж.
Сонирхуулахад антиоксидант нь биеийн хөгшрөх явцын үндэс болдог чөлөөт радикалуудыг устгадаг байна. Зөвхөн арьсыг залуу харагдуулаад зогсохгүй, дотоод эрхтнүүд ямар нэгэн өвчлөлгүйгээр эрүүл байх боломжийг бүрдүүлдэг.