Өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн цахилгааны шугамд засвар хийнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр өглөө 08:36 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Уг дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй хоёр давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй нэг давхар байшин бүрэн шатаж байсан ажээ. Алба хаагчид гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраасан гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.