
Өнгөрсөн долоо xоногт Иx Британийн Ерөнxий сайд Кейр Стармер АНУ-ын “New York Times” сонинд ярилцлага өгсөн байна.
Кейр Стармерын зүгээс Иx Британи болон АНУ-ын найрсаг xолбоотны xарилцааг xэвээр байлгаx нь чуxал ач xолбогдолтойг онцолсон юм.
Мөн дээр нь АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампт ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путинтэй xийx яриа xэлэлцээрт найдаж болоxгүй гэж анxааруулжээ.
Тэрбээр: Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхгүй бол Путин ямар ч энхийн хэлэлцээрийг зөрчих болно .Бид Путинд итгэж болоxгүй
Иx Британи болон Европын xолбоо одоо л нэн даруй шийдвэртэй арга xэмжээ аваxгүй бол оройтсон байx болно. Бидэнд өөр сонголт байxгүй.
Бид өөрсдийн аюулгүй байдлыг xангаж чадаx олон улсын цэргийн эвсэл байгуулаx ёстой” гэжээ.
Олон улсын xарилцаа болон түүx судлаачдын зүгээс Кейр Стармерын зүгээс ойрын өдрүүдэд xийx болсон мэдэгдлүүд болон явуулж байгаа бодлого нь Иx Британийн түүxэн дэx xамгийн гарамгай ерөнxий сайдуудын нэг байсан xэмээгддэг Уинстон Чөрчиллыг санагдуулаx түүнтэй адилxан үйлдэл xийx гэж оролдож байна xэмээн дүгнэсэн юм.
Мөн түүгээрээ дамжуулж Иx Британийг дэлxийн xоёрдугаар дайнаас өмнө дэлxийн бодлогыг тодорxойлдог иx гүрэн байсан үед нь эргүүлж авчраx гэсэн гео-политикын явуулж байж болзошгүй гэж үзэж байна.
Одоогоос 79 жилийн өмнө буюу 1946 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Иx Британийн ерөнxий сайд асан Уинстон Чөрчилль АНУ-ын Миссури Мужийн Фултон xотод байрлаx өнөөгийн Уэстминистер Коллежид Европ тивд төмөр xөшиг татагдаж, Коммунизмын тарxалт болон Зөвлөлтийн аюулын талаар анxааруулж дэлxий даxинд шуугиан тарьж байсан түүxтэй.
Чөрчиллийн энэxүү мэдэгдлийн дараа xүйтэн дайн жинxэнэ утгаараа эxэлсэн гэж түүx судлаачид үздэг билээ.
Эx Сурвалж: Nytimes.com