
Г.Хандсүрэн: Монголын лигийн 4 багаас санал ирсэн. Дотоодынхоо лигт тоглож аваргын цом өргөх хүсэл зорилготой яваа
Спортод олон жил тууштай хичээллэхийн тулд зорьж, зүтгэх ёстой. Гэхдээ зөвхөн дотооддоо л байгаад байвал бул хар чулуу гэдэг шиг ур чадвар ахихгүй, түвшин дээшлэхгүй, бахь байдгаараа хөшчихдөг хэмээн спортынхон ч ярилцдаг.
Харин спортын төрлийг хөгжүүлэхийн зэрэгцээ тамирчдынхаа ур чадварыг Олон улсын жишигт ойртуулъя гэвэл дотооддоо өндөр чанартай олон тооны тэмцээн, уралдаан хүлээн авч зохион байгуулах шаардлагатай. Мөн тамирчдаа хилийн дээс алхуулан, хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэх, гадны тамирчидтай өрсөлдүүлэн туршлага судлуулах нь маш том түлхэц болж өгдөг.
Тэгвэл яг л энэ жишгээр волейболын спортод тууштай хичээллэж, гадны хэд хэдн лигийн талбайд өрсөлдөж яваа волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Гантогтохын Хандсүрэнтэй бид цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу? Г.Хандсүрэнгийн ойрын зорилт, төлөвлөгөөг сонирхоё?
-Сайн сайн байна уу? Миний хувьд одоогийн байдлаар Япон, Тайвань, Филиппиний лигүүдэд тоглоод үзчихсэн байгаа. Ази дотроо гэсэн үг.
Харин Франц, Грек улсаас тоглуулах саналууд авчихсан байна. Тухайн улсын багууд надаас 8 сарын хугацаатай гэрээ шаардаад байна л даа.
-Тэгэхээр гадны улсын лигийг зорино гэсэн үг үү?
-Миний хувьд дотоодын лигтээ үргэлжлүүлэн тоглох хүсэл сонирхол илүү бий. Монголын лигтээ аваргын цом өргөх
гол зорилго үлдчихсэн байгаа. Лигийн тэмцээнээс мөнгө, хүрэл медальтай. Тиймээс Монголын лигтээ аварга авчихвал эхний ээлжид гол зорилгууддаа хүрээд явчих юм болов уу гэж бодож байгаа.
-Дотоодын лигийн багуудаас тоглуулах санал хүлээж авсан уу?
-3-4 багаас санал ирсэн. Шинэ багт гэрээ хийх гээд ярилцах түвшиндээ явж байгаа.
Яг багуудын нэрсийг тодорхой зарлах одоогоор боломжгүй байна. Одоо Монголын лигийн бгуудад албан ёсны гэрээгүй тамичин гэж нэг ч байхгүй байдаг болсон. Ямар болзолтой тоглох, цалингийн системийн хувьд ч гэрээн дээрээ нарийн тусгаад өгчихдөг болсон байналээ. Ер нь бол гадагшаа хэрвээ явахаар болбол Монголынхоо аль нэг клубт харьяалалтай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Монголын волейболын лиг маань маш хурдацтай хөгжиж байна. Гадны чаллэнже системийг лигтээ нэвтрүүлсэн нь маш том ахиц дэвшил. Азийн зарим орнууд лигтээ энэ системийг нэвтрүүлж чадаагүй ч лигийн тэмцээн байдаг.
-Спортын ген буюу удам дамжсан олон үеийн тамирчид Монголд бий. Өөрөө тийм хүмүүсийн нэг залгамж халаа болж яваа. Спортын замналын ирээдүйгээ хэрхэн өнгөлж байна вэ?
-Спортын ген буюу удам дамжсан залгамж байдаг гэж боддог. Одоо Монголын гурав дахь үеийн спортын тамирчин, үр удам юм чинь өндөр амжилт гаргачихъя. Зөв хүн явахсан. Спортоор дамжуулан хүүхэд залуус, олон нийтэд зөв үлгэрлэлтэй байхсан гэж боддог доо. Нөгөө талаасаа спортын гоё, зөв үргэлжлэл байхсан гэсэн нэг тийм шар байна./инээв/
Онцлоод хэлбэл өвөө, аав нарынхаа залгамжийг үргэлжлүүлмээр байгаа нэг сэтгэгдэл төрөөд байдаг. Тэгэхээр сүүлийн үед бас ялангуяа буурал аавтай уулзаад л ярилцаж байхад саяхан авсан ОУХМ цолны тухайд бид хоёр хоорондоо хөгжилтэй зүйлээд нэлээд ярьсан.
ОУХМ гэдэг цол одоо ийм тэмдэгтэй болчихсон юм уу? Минийх чинь одоо ямар байлаа энэ тэр гээд гээд л гоё ярианууд өрнөнө./инээв/
Залгамжийг нь гоё үргэлжлүүлээд, ард түмнийхээ хамгийн гол нь хайр хүндэтгэлийг нь хүлээсэн гоё тамирчин байгаад, спортын карьераа маш цэвэр цэгцтэй аваад явах юмсан л гэж хүсдэг.
Г.Хандсүрэн: Өнөөдрийн намайг бүтээсэн нийт Монголчууддаа талархлаа

-Нэг үеэ бодвол манай улсад спортын хөгжөөн дэмжигч, фэн, фанатууд маш их болж байна. Энэ ч утгаараа илүү гоё энтертайнмент талаа спорт давхар зохицуулаад хөгжүүлээд явж байгаа тал дээр таны санал бодол?
-Ер нь спорт зөвхөн нэг хүний замнал, амжилт, ялалт биш. Маш олон хүн ард нь бат зогсож байдаг. Маш олон хүмүүст талархаж явдаг, сэтгэл маш өндөр байдаг л даа.
Яагаад гэвэл хэрвээ багийнхан маань байхгүй бол? Хэрвээ багш маань, Монголд энэ улирал үздэг сонирхдог хүмүүс байхгүй бол Хандаа өнөөдөр хэн ч биш? Хандаагийн сайн мууг хэн ч шүүмжлэхгүй,
хэн ч магтахгүй? Тэгэхээр үзэгч олон тамирчид, шигшээ багийнхан, Монголын волейболын холбооны хамт олон, намайг дэмжиж, тусалж, хөгжөөн дэмждэг гээд л бүх хүмүүст талархаж явдаг даа.
-Монгол тамирчид ар араасаа гадны лигүүдэд тоглож буй нь маш том ахиц дэвшил болдог. Энэ ч утгаараа ирэх эерэг нөлөөллийг та хэрхэн хардаг вэ?
-Монголын тамирчид маань Олон улсын лиг рүүгээ гоё явдаг болчихлоо. Энэ жил БНСУ-ын Ково гээд волейболын дээд лиг байгаа. Тус лиг рүү манай улсаас охидуудаас 4 охин, залуучуудаас 3 эрэгтэй тамирчин драфтад нэрээ өгөөд орчихсон байналээ. Энэ бол маш сайхан мэдээ. Тэгээд цаад улсаас лигтээ баг нь аваад тоглодог бол үнэхээр гоё байна. Монголын тамирчдаа үргэлж дэмжээрэй гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа.

