
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан амлалтандаа хүрч, Боловсролын яамыг татан буулгах тогтоолд гарын үсгээ зуржээ.
Ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Боловсролын яам нь АНУ-д ямар ч үр ашиггүй учраас тус яамыг аль болох хурдан татан буулгах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Д. Трампын адил Бүгд найрамдах намынх гишүүдийн дийлэнх нь Боловсролын яамыг татан буулгахыг дэмжиж байгаа ч Д. Трампын тогтоол эхлээд АНУ-ын Конгрессоор батлагдах ёстой юм.
Ерөнхийлөгч Д. Трампын мэдэгдсэнээр АНУ бусад улс орнуудтай харьцуулахад боловсролын салбартаа асар их хэмжээний мөнгө зарцуулдаг ч америкийн сурагчид сурлагын амжилтаараа доогуур бичигдсээр байгаа аж.
Тэрээр, “Боловсролын яам нь хүн сургадаггүй ч тус яаманд 80 гаруй ажилтантай олон нийттэй харилцах хэлтэс гэж байна. Тэр хэлтэс нь л гэхэд жилд 10 сая гаруй ам.долларыг зарцуулж байна.
Боловсролын яамын татан буулгах нь сурагчид бодон тэдгээрийн эцэг эхчүүдэд ямар ч үр дүн авчрахгүй байгаа тогтолцооноос гарах боломжийг олгоно.” гэжээ.
Д. Трамп Боловсролын яамны сайд Линда МакМэйоны хийж гүйцэтгэсэн ажлуудыг магтаж, түүнийг Боловсролын яамны сүүлийн сайд байх болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Л. МакМэйон Боловсролын яамны сайдаар томилогдсон даруйдаа тус яамны хүний нөөцийн 50 хувийг цомхтгохоо мэдэгдсэн билээ.
АНУ-ын Конгресс Боловсролын яамыг татан буулгахыг эсэргүүцсэн ч Д. Трампын засаг захиргаа Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтийг танасантай адил Боловсролын яамны санхүүжилтийг бууруулах боломжтой юм.
Тогтоолын дагуу Линда МакМэйонд Боловсролын яамыг татан буулгахад шаардлагатай бүх алхмуудыг хийж, бүх үйлчилгээ, хөтөлбөр, хөнгөлөлт урамшууллын тогтолцоог зогсоолгүйгээр орон нутгийн удирдлагуудад эрх мэдлээ шилжүүлэхийг үүрэг болгожээ.
Эx Сурвалж: CNN.COM