
АНУ-ын жүжүигчин реппер Queen Latifah буюу Дана Элина Өвэнс энэ өдөр 55 нас хүрч байна.
Түүний 1989 онд гаргасан анхны цомог “All Hail to the Queen” (1989) нь нэг сая борлуулалт авч, эми авардсаас шагнал хүртсэн юм.
2002 онд Чикаго кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг туслах дүрийн төрөлд нэр дэвшсэн Алтан бөмбөрцөг шагналт жүжигчин юм. Тэрээр 90-ээд онд FOX телевизийн “Living Single” sitcom-д тоглож, “House Down the House”, “Охидын аялал”, “Үсний лак” зэрэг кинонд дүр бүтээж байсан. мөн CBS сувгийн “The Queen Latifah Show”-ын хөтлөгч болсон.
Түүнчлэн “Ice age” хүүхэлдэйн кинод дуу оруулсан бөгөөд тус дүрээрээ алдартай билээ.
Түүнчлэн Queen Latifah-ын ах нь 1992 онд өөрт нь мотоцикль худалдаж авч өгснийхөө дараа дараа машинтай мөргөлдөж нас баржээ. Энэ нь түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, сэтгэл санааны хямралд оруулж, улмаар эмчилгээнд орж эдгэрсэн байдаг аж. Мөн тэрээр нас барсан ахдаа зориулж 1993 онд “Black Reign” цомгоо гаргаж байжээ.