
Физикийн шинжлэх ухааны гоц эрдэмтэн Альберт Эйнштейн 1879 оны гуравдугаар сарын 14-ний энэ өдөр Герман улсад мэндэлжээ. Тэрээр 76 насласан аж. Түүний тухай мэдээлэл цөөнгүй байдаг ч тэр бүр хүмүүсийн мэдэхгүй сонирхолтой баримтуудаас хүргэе.
Эйнштейн нь хамгийн өндрөөр үнэлэгддэг “нас барсан алдартны” шилдэг 5-ын тоонд багтдаг. Үүгээр ч зогсохгүй түүний өв залгамжлагчид “Baby Einstein” сурталчилгааны бичлэг болон номыг Альберт Эйнштейний нэрээр нэрлэсэн учир зохиогчийн эрхийн дагуу түүний өв залгамжлагчид орлогын тодорхой хувийг бүхий л амьдралынхаа туршид авдаг байна.
Эйнштейн өөрийн “амжилтын жил”-тэй байсан. Тэрээр нэг жилийн дотор орчин үеийн физикийн шинжлэх ухааныг өөрчилсөн 3 нийтлэл бичжээ. Эхний нийтлэл болох гэрлийн квантын онол нь түүнд Нобелийн шагнал авчирсан бол хоёрдох нь хүмүүс атом байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн нийтлэл, гуравдах нь (E=mc^2) харьцангуйн онол байжээ. Тухайн үед Эйнштейн 26 настай байсан гэнэ.
Эйнштейн тооны хичээлийнхээ шалгалтад унасан гэдэг нь цуу яриа гэнэ. Харин тэрээр Цюрихийн политехникийн их сургуульд орох шалгалтад унасан байна. Учир нь тэрээр ургамал судлал, амьтан судлал болон гадаад хэлний тал дээр мэдлэг дутмаг байжээ.
Альберт Эйнштейн 54 жилийн турш Швейцарийн иргэн, 36 жилийн турш Германы иргэн байжээ. Харин АНУ-ын иргэнээр 15 жилийн турш амьдарсан аж.
Эх сурвалж: https://mn.wikipedia.org/