
Уудаг ногоо, жимс гэгддэг Кагомэг Монголд оруулж ирдэг, “Абико Фүүдс” компани улаан лоолийн шүүс “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-д хандивлалаа. Олон нийтэд цусаа хандивлахыг уриалж, улаан лоолийн шүүс тогтмол уун цусаа төлжүүлж, дархлаагаа дэмжихийг ийнхүү уриалж байгаа юм байна.
“Абико Фүүдс” ХХК-ийн маркетингийн албаны захирал М.Төгөлдөр
-Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлуудыг хийдэг. Эмнэлгийн өрөөнүүдийг тохижуулж өгч байсан. Ер нь бол хүүхдүүд рүү чиглсэн үйл ажиллагаануудыг их хийдэг. Бид энэ удаад ЦССҮТ-тэй хамтраад, цусаа хандивласан хүмүүс маань ч гэсэн дархлаагаа илүү дэмжээсэй гэдэг үүднээс 1000 шүүс хандивлаж байна. Энэ нь 3 мянган хүний амийг аврах үйл хэрэгт нөлөөлнө гэж бид харж байгаа. Нэг хүн цусаа өгснөөр гурван хүний амийг авардаг гэсэн тооцоолол байдаг юм билээ. Тэгэхээр өөрийнхөө үнэтэй цусыг хандивлаж байгаа нийт донорууддаа манай зүгээс ийнхүү талархал илэрхийлж байна.
Нийгмийнхээ хариуцлагын хүрээнд бусад компаниудыг ч мөн цусаа идэвхтэй хандивлаасай, цусаа хандивлаж байгаа донор ажилчдыгаа ч гэсэн дэмжээсэй гэж бас уриалмаар байна.
ЦССҮТ-ийн маркетинг, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаа
-Бид өдөрт хамгийн багадаа 150 донороос цус цуглуулж байж тухайн өдрийн эмнэлгүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах цус, цусан бүтээгдэхүүнийг бий болгодог. 2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 45 мянга гаруй донор цусаа бэлэглэсэн байдаг. “Абико Фүүдс” компанийн бэлэглэсэн энэхүү шүүсийг бид цусаа бэлэглэсэн эрхэм донорууддаа бэлэглэх болно.
“Абико Фүүдс” компанийн хамт олны цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Улаан лооль нь хүнсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин болон А, С, В1, В2, В3, К, Р, РР амин дэмээр баялаг төдийгүй кали, кальци, магни, фосфор, төмөр, хүхэр, иод зэрэг бичил элементээр баялаг байдаг билээ.