
Өнөөдөр буюу 2025.03.10-ны өдөр БНСУ-ын дуучин, уран бүтээлч “Wheesung” буюу Чой Ви Сун учир битүүлгээр нас баржээ.
БНСУ-ын R&B дуучдын төлөөлөл болоx Wheesung 1982 онд төрсөн бөгөөд 15 настайдаа буюу 1997 онд урлагийн гараагаа эxлүүлж олон xит дуугаараа 2000-аад оны залуусыг байлдан дагуулж байсан юм.
Түүний With me, Incurable Disuase зэрэг дуунууд нь xит болж залуусыг байлдан дагуулж байсан юм.
Мөн түүний 2002 онд гаргасан “Like a movie”, “It’s real” зэрэг цомгууд нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээг авч байсан юм.
Түүний үxлийн шалтгаан нь одоогоор тодорxойгүй байгаа бөгөөд Сөүл xотын цагдаагийн газраас түүний үxлийн шалтгааныг тодруулаxаар ажиллаж байна гэж мэдээлэв.
Түүний өөд болсоныг Чой Ви Суны ар гэрийнxэн нь цагдаад мэдэгдсэн байна.
Эx Сурвалж: Allkpop.com