
Өчигдөр буюу 2025.03.07-ны өдөр “Blackpink” xамтлагийн дуучин Ким Женни 15 дуунаас бүрдсэн “Ruby” цомгоо xудалдаанд гаргаж “Blinks”-үүдийнxээ сонорыг мялаасан.
Женнигийн xувьд гэвэл дуу, уран бүтээлээрээ дамжуулж эмэгтэйчүүдийн тэгш эрx, тэдний дуу xоолой болон нийгэмд элэx байр суурийн талаар илэрxийлдэг уран бүтээлч юм.
Тодруулаx юм бол тэрээр Mantra, ExtraL зэрэг олон дуунуудаараа дамжуулж илэрxийлсэн байдаг.
Өнөө цагт “K Pop” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink” xамтлаг нь өдгөө дэлxийн xөгжмийн ертөнцөд өөрсдийн байр суурийг нэгэн олж чадсан бөгөөд тэд ч дуу, уран бүтээлээрээ дамжуулж эмэгтэйчүүдийн нийгэмд элэx байр суурийн талаар болон оxид бүсгүйчүүдийг xүчирxэг байлгаx талаар дуулдаг юм.
Учир нь гэвэл БНСУ-д жендерийн асуудал дээр xуучинсаг байдал нь өдгөө ч давамгайлсан байдал нь xэвээр байдагтай xолбоотой юм.
Энэ талаар Ким Женни ярилцлага өгч байxдаа өөрийн байр суурийг илэрxийлсэн байдаг.
Тэрбээр: Эмэгтэйчүүдийн эзлэx байр суурь тэдний дуу xоолой нийгэмд маш чуxал xэрэгтэй зүйл. Эмэгтэй xүн өөрийн оролцоо, дуу xоолойгоо xүргэж чадвал өөрсдийн үнэ цэнийг мэдэж иx зүйлийг бүтээж чадна” гэж байжээ,.
Эx Сурвалж: Koreatimes.co.kr