Энэтхэг Махдави архитекторын Норвеги дахь шинэчлэн зассан музей

“Бишрэлт Металл” баг энэ сарын сүүлчээр BCL лигийг зорино. Тэд энэ сарын 25 мөн ирэх сарын 05-ны өдөр Малайз болон Индонези улсад очиж тоглох хуваарь гарлаа. Харин “Хасын Хүлэгүүд”-ийн хувьд тэд анхны тоглолтоо ирэх сарын 30-ны өдөр Жереми Линий эсрэг хийхээр болжээ. энэхүү тоглолт Тайваньд болно.
Тэгвэл тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Бишрэлт Металл”, “Хасын Хүлэгүүд” багууд хэсгийн тус бүр гурван тоглолтоо UG аренад хийх ажээ.
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плей-оффын тоглолтууд ням гарагт буюу гуравдугаар сарын 09-ний өдрөөс эхэлж байна.
Плей-оффын эхний шатны хуваарийг танилцуулъя.
“Хасын Хүлэгүүд” – “Дархан Юнайтед”
“Бишрэлт Металл” – “Завхан Бродерс”
“SG Apes” – “Эрдэнэт Майнерс”
“BCH Кnights” – “Сэлэнгэ Бодонс” багууд учраа таарч тоглохоор болжээ.