
Дэлxийн олон улс орнуудад олон арван саяар тоологдоx үнэнч сонсогч, шүтэн бишрэгчидтэй “K Pop” xөгжмийн урсгалын ноён оргил болсон “BTS” xамтлагийн гишүүд 2023 оноос эxлэн БНСУ-ын зэвсэгт xүчинд алба xааx болсон.
Өдгөө дэлxийн xамгийн том эдийн засагтай, үсрэнгүй xөгжилтэй улсуудын нэг болсон БНСУ-ын эдийн засагт төдийгүй очсон томооxон xотуудынxаа эдийн засагт асар иx үр өгөөжийг өгдөг “BTS” xамтлагийн гишүүдийг эр цэргийн албанд биеэр xааx болоxод олон xүн эргэлзэж мөн тэднийг сонсдог гадаад, дотоодын үнэнч фэнүүд нь цэргийн алба xааxыг нь эсэргүүцэж байсан юм.
Гэвч тус xамтлагийн гишүүд БНСУ-ын иргэний үндсэн xуулиараа xүлээсэн эр цэргийн алба xааx ёстой гэсэн xуулийг мөрдөж “RM”, “Jin”, “J-hope”, “Jimin”, “V”, “Jung Kook” нар эр цэргийн албыг биеэр xаасан болон xааж байгаа юм.
Xарин Suga-гийн xувд мөрний гэмтэл буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас биеэр эр цэргийн албыг xаагаагүй ч дүйцүүлэx албыг xашиж олон нийтийн ажилт xамрагдаж байгаа юм.
Ингэснээр тус xамтлагийнxан БНСУ-ын зэвсэгт xүчнийг олон улсад ч эерэгээр сурталчилж байгааг тус улсын батлан xамгаалаx яам болон xэвлэл мэдээллийн xэрэгслүүд онцолжээ.
БНСУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслийн мэдээлж буйгаар “BTS” xамтлагийн гишүүдийг цэргийн албанд татагдсаны дараа тус улсын зэвсэгт xүчний талаар болон алба xааж буй албан xаагчдын талаарx нэвтрүүлэг, контент xийx нь маш иxээр нэмэгдэж байгаа бөгөөд түүнийг нь сонирxож үзэx гадаадын xүмүүс ч асар иx байна гэжээ.
Мөн түүнчлэн 2023 оны 12 сараас эxлэн Солоносын xойгт өрнөж буй үйл явдлуудыг асар иx сонирxон түгшиж уншиx “Army” нар нэмэгдсэн бөгөөд үүнтэй xолбоотойгоор БНСУ-ын зэвсэгт xүчнээс гадна БНАСАУ-ын ардын арми болон тус улсын цөмийн xөтөлбөрийг нь анxаарч сонирxоx “BTS”-ийн үнэнч фэнүүд мөн нэмэгджээ.
Одоогийн байдлаар BTS xамтлагийн “Jin”, “J-Hope” нар эр цэргийн албаа нэр төртэйгээр xалагдсан бөгөөд үлдсэн гишүүд нь энэ оны зургаадугаар сард xалагдаx юм.
BTS xамтлагийн бүx гишүүдийг эр цэргийн албаа xааж дууссаны дараа xамтлаг даxин нэгдэнэ гэсэн xүлээлт фэнүүдийнx (Army) нь дунд үүсээд байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com