
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц Вашингтон Киевт ОХУ-тай тагнуулын мэдээ өгөхөө зогсоосон талаар мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргаа Киевтэй тогтоосон бүх талын харилцаагаа түр зогсоож, нягтлан шалгаж байгаа аж.
Вашингтон ОХУ Украин руу 2022 оны 2-р сард довтолсоноос хойш Киевт ОХУ-тай холбоотой тагнуулын мэдээг хуваалцаж эхэлсэн ба АНУ Киевт хэзээнээс дахин тагнуулын мэдээгээ хуваалцаж эхлэх нь мөн тагнуулын мэдээгээ хуваалцах явдлаа хэсэгчлэн эсвэл бүр мөсөн зогсоосон эсэх нь тодорхойгүй байна.
ОХУ-Украины дайн эхэлсэнээс хойш АНУ нь Украинд хамгийн их зэр зэвсгийн тусламж үзүүлж, ОХУ-тай холбоотой тагнуулын мэдээ мэдээллээ хуваалцаж ирсэн юм.
Вашингтон тагнуулын мэдээгээ хуваалцахаа зогсоох нь дайны үйл явцад ноцтой нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.
АНУ-ын тагнуулын мэдээллийн ачаар Оросын армийн байршлыг мэдэж авсанаар Киев дараа дараагийн алхмуудаа боловсруулж, ямар байршилд ямар зэвсгээр цохилт үзүүлэхээ шийддэг байсан аж.
Тиймээс Киевт тагнуулын мэдээ өгөхөө зогсоох нь Украины хамгаалалтанд шууд нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс гадна өнгөрсөн баасан гарагт Цагаан ордонд айлчлах явцдаа Украины Ерөнхийлөгч В. Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамптай маргалдсан явдлаас хойш Вашингтон Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа түр зогсоогоод байгаа билээ.
Эx Сурвалж: CNN.COM