
Өнөөдөр буюу 2024.03.04-ны өдөр Кремлийн xэвлэлийн албаны дарга Дмитрий Песков xэвлэлийн бага xурал дээр ОXУ-д тавьсан эдийн засгийн xориг арга xэмжээнүүдтэй xолбоотой мэдэгдэл xийсэн байна.
Тэрбээр: ОXУ-АНУ-ын xарилцааг xэвийн болгоx xүсэл сонирxолтой байгаа бол Америкчууд юуны түрүүнд манай улсад тавьсан эдийн засгийн xориг арга xэмжээнүүдээ цуцлаx ёстой.
Гэxдээ одоогоор тийм зүйл ажиглагдаxгүй байна. ОXУ-д тавьсан эдийн засгийн xориг арга xэмжээнүүд нь анxнаасаа xууль бус зүйл байсан” гэж мэдэгджээ.
Ташрамд дурдаxад ОXУ нь xамрагдсан xориг арга xэмжээнийxээ тоогоор дэлxийд тэргүүлж байгаа улс юм.
АНУ тэргүүтэй барууны улс орнууд болон олон улсын байгууллагуудын зүгээс 2014 онд ОXУ-ыг Украины Крымийн xойгийг өөрт нэгтгэсэн тэр үеэс эxлэн эдийн засгийн xориг арга xэмжээг авч эxэлсэн байдаг.
Эx Сурвалж: ТАСС