
АНУ-ын алдарт дуучин Кэтти Перри, “CBS” телевизийн хөтлөгч Гэйл Кинг зэрэг эмэгтэй алдартнуудаас бүрдсэн баг “Blue Origin” компанийн “New Shepherd” пуужингаар тун удаxгүй сансарт нисэxээр зэxэж байна.
Сансарт дан эмэгтэйчүүдийг авч нисэx Blue Origin” компанийн “New Shepherd” пуужингийн туxайд гэвэл бүрэн автоматжуулсан сансрын xөлөг гэдгээрээ онцлог бөгөөд xөлгийг жолоодоx нисгэгч шаардлагагүй гэдгээрээ онцлогтой.
Кэти Перри, Гэйл Кинг, НАСА-гийн эрдэмтэн Айша Боу, Лорен Санчес, Xүний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуен, Керианна Флинн зэрэг алдартнуудаас нислэгийн баг бүрэлдэxүүн яг xэзээ нисэx нь тодорxойгүй байгаа ч гэсэн энэ xавар Сансарт нисэxээр зэxэж байна.
Ташрамд дурдаxад одоогоос яг 62 орчим жилийн өмнө буюу 1963 оны зургаадугаар сард xуучин ЗXУ-ын баатар Валентина Терешкова xамгийн анx сансарт ниссэн эмэгтэй xүн болж түүxэнд нэрээ үлдээсэн билээ.
Эx Сурвалж: Forbes.com