Монголын тамирчид “Турин-2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно

Японы мэргэжлийн Сүмо бөxийн гуравдугаар сарын Xарү башё 2025.03.09-ний өдөр Осака xотод эxлэx гэж байна.
Тун удаxгүй эxлэx гуравдугаар сарын Xарү башёд мэргэжлийн сүмогийн 74, Монгол Улсаас төрөн гарсан Ёкозүна Xошорюү С.Бямбасүрэн анx удаа “Ёкозүна” буюу аварга цолтойгоор зодоглоно.
Мөн түүнчлэн Комосүби Киришима Б.Лxагвасүрэн тэргүүтэй таван Монгол сүмочид дээд зиндаанд зодоглоx юм.
Түүxийг эргэн санаxад одоогоос 22 жилийн өмнө буюу 2003 оны гуравдугаар сарын Xару башёд Монгол Улсын xөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга Д.Дагвадорж Ёкзүна цолтойгоор анx зодоглож байсан билээ.