
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан өчигдөр /2025.02.27/ эхэлсэн. Өнөөдөр 3-8-ын даваа үргэлжилнэ.
Цагаан сарын барилдааны тасалбар эгнээнээсээ хамаараад 40, 60, 80 мянган төгрөгийн сонголттой shoppy.mn-ээр худалдаанд гарсан ч 10 минутын дотор зарагдаж дууссан байдаг. Бид нэгийн даваа эхлэхийн өмнө бөхийн өргөө рүү очиход шагчид 40 мянгын тасалбарыг 80 мянга, 60 мянгын тасалбарыг 100 мянгаар, 80 мянгын тасалбарыг 120 мянгаар борлуулж байлаа.
Онлайнаар тасалбар авч чадаагүй хүмүүс бөхийн өргөөний гадна тасалбар хайсан дүр зурагтай. Бөхчүүд ч гэсэн ах дүү, амраг садандаа тасалбар авах гэсэн ч авч амжаагүй, шагийн тасалбар үнэтэй байгаа талаар ярьж байлаа.
Улсын харцага Г.Ганхуяг: Шагчид нь аваад, шаглаад зараад байгаа юм шиг байна. Хөдөөгөөс ирсэн ах, эгч нар маань тасалбар олоод өгөөч гээд би тасалбар авах гээд хайгаад олсонгүй. Олдож байгаа нь их үнэтэй байна. 120, 200 мянга ч гэнэ үү. Үүн дээр манай Бөхийн холбоо нэг анхаарах байх гэж итгэж байна.
Улсын начин Э.Батмагнай: Багш, ойр тойрны хүмүүстээ 4-5 тасалбар аваад өгчихье гэсэн бодолтой байсан. 12.00 цаг гээд авах гээд орсон чинь дуусчихсан байсан. Энэ шагийн асуудлыг одоо яаж зохицуулмаар юм бэ дээ. Бөхийн холбоо л шийдэх байх.
Харин Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Бөхийн өргөө 2200 хүний суудалтай. Монголын Үндэсний Бөхийн холбоо хамтран ажилладаг байгууллагууддаа урилгын суудал өгдөг. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна. Өнөөдөр Элчин сайдын яамныхан, УИХ-ын гишүүд ирнэ. Мөн төрийн байгууллагын урилгатай хүмүүс ирнэ” гэх тайлбарыг өгсөн юм.
Цагаан сарын барилдаанг бөхийн өргөөнд хийхээ болих хэрэгтэй, Багтаамж ихтэй том зааланд хийгээд, Тасалбарыг онлайнаар зараар байна.