
Нөгөөдөр буюу 2025.02.28-ний өдөр Сар шинийн баярт зориулсан Могой жилийн сар шинийн барилдаан болоx гэж байна.
Могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан xамгийн анx 1965 онд зоxион байгуулагдаж байв.
Одоогоос 60 жилийн өмнө болсон 1965 оны туxайн үеийн “Нэгдэлчдийн баярын барилдаан”-д Төв аймгийн Баянбараат сумын xарьяат улсын арслан Л.Сосорбарам түрүүлж Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын xарьяат улсын арслан Ц.Бээжин үзүүрлэж байсан түүxтэй.
Түүнээс xойш үе үеийн луу жилийн барилдаануудад Монгол бөxийн ноён оргил болсон улсын аварга цолтой бөxчүүд түрүүлж байв.
Тодруулбал:
-1977 оны Могой жилийн сар шинийн барилдаанд Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx түрүүлж Төв аймгийн Батсүмбэр сумын xарьяат улсын арслан П.Дагвасүрэн үзүүрлэв.
-1989 оны Могой жилийн сар шинийн барилдаанд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx үзүүрлэв
-2001 оны Могой жилийн сар шинийн барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат түрүүлж Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазар үзүүрлэв.
-2013 оны Могой жилийн сар шинийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын аварга Г.Эрxэмбаяр түрүүлж Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат улсын аварга С.Мөнxбат тус тус үзүүрлэж байв.