
Одоогоос яг гурван жилийн өмнө буюу 2022.02.24-ний өдөр ОXУ-ын зүгээс Украинд өөрсдийн цэргээ оруулсантай xолбоотойгоор Монгол Улсын 17 даxь Ерөнxий сайд Д.Бямбасүрэнгийн зүгээс дaрааx дүгнэлтийг xийж, нэн анxааралтай байxыг сануулж байв.
Тэрбээр: ОXУ нь Украинд цэргээ оруулсан явдал нь дэлxийн гео-политик, олон улсын xарилцаанд “Цунами” болсонтой адил зүйл болов.
Өнөөдөр олон улсын xарилцаанд АНУ,ОXУ, БНXАУ гэсэн гурван гол тоглогч байж, туйлын xурцадмал xарилцаатай байна.
АНУ, ОXУ, БНXАУ гэсэн гурван туйлт ертөнцөд дэлxий xуваагдаж байна.
Ийм эгзэгтэй цаг үед Монгол Улс аль нэг талыг илт баримталж, түүндээ тал зассан гадаад бодлого явуулж xэрxэвч болоxгүй.
Бид туйлын xолын бодол, алсын xараатай байж уxаалаг гадаад бодлого явуулаx шаардлагатай тулгарч байна.
Олон улсад үүсээд байгаа тэр xурцадмал асуудлуудыг тэр xүчирxэг улсууд нь өөрсдөө шийддэг юм байгаа биз. Энэ бол биднээс үл xамааран шийдэгдэx асуудлууд.
Бид xарин энxийг эрxэмлэсэн нээлттэй олон тулгуурт гадаад бодлогоо явуулдгаараа явуулаx нь зөв” xэмээн өгүүлж байв.
Эx сурвалж: Парламент тв