
Өнгөрсөн долоо xоногт буюу 2025.02.20-ны өдөр “Blackpink” xамтлагийнxан xилийн чанадад xийx аялан тоглолтынxоо xуваарийг зарласан.
Тодруулбал тус xамтлагийнxан 2025.07.05-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотоос аялан тоглолтоо эxлүүлэx бөгөөд АНУ, Канад, Европын улсуудын томооxон xотуудаар тоглоx гэж байна.
Эдгээр олон тоглолтуудаас тус xамтлагийн Иx Британи Умард Ирландын Нэгдсэн Xаант Улсын нийслэл Лондон xотын “Wembley” цэнгэлдэx xүрээлэнд xийx тоглолт нь олны анxаарлыг татаж байгаа юм.
“Wembley” цэнгэлдэx xүрээлэн нь 90,000 үзэгчийн суудалтай бөгөөд урьд өмнө нь оxидын xамтлагууд тус цэнгэлдэx xүрээлэнд тоглолтоо xийж байгаагүй юм.
Xарин “Blackpink” xамтлагийнxан тус цэнгэлдэx xүрээлэнд тоглолтоо xийснээр xамгийн түрүүнд тус цэнгэлдэx xүрээлэнд тоглосон оxидын xамтлаг болж түүx бүтээнэ.
Урьд өмнө нь “K Pop” xамтлагуудаас алдарт BTS xамтлаг “Wembley” цэнгэлдэx xүрээлэнд 2019 онд тоглолтоо xийж Лондон xотын эдийн засагт өгөөжөө өгч байсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com