
Өнгөрсөн лхагва гарагт Apple компани iPhone 16 загварын гар утасныхаа хямд хувилбар болох iPhone 16e утсаа танилцуулжээ.
Энэ сарын 28-наас борлуулагдаж эхлэх тус гар утас нь Apple компанийн зохион бүтээсэн анхны гар утасны модемоор тоноглогдсон ба Apple Intelligence хиймэл оюун ухааны системтэй iPhone утасны хамгийн хямд загвар нь болж байгаа аж.
Apple компани 599 ам.доллараар борлуулагдах iPhone 16e гар утсандаа Apple Intelligence хиймэл оюун ухааны системийг суулгаснаар илүү олон хэрэглэгчдэд хүрэх зорилготой аж.
iPhone 16e загварын утас нь iPhone 16 загвартай олон талаараа адилхан аж. 6.1 инчийн дэлгэц, царай таних технологи, 48 мегапикселийн нарийвчлалттай камертай бөгөөд iPhone 16 цувралын бүх утастай адил Apple Intelligence хиймэл оюун ухааныг дэмжих хүчин чадал бүхий процессортой аж.
Эx Сурвалж: CNN.Com