Ж.Самбуу: “Филатова” чамайг даxиж дураар авирлавал нутагт чинь буцаана
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосон.
Хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлснээр гарч буй эерэг өөрчлөлтийг Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас сурвалжиллаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард хүүхдийн хоолны илчлэг 2048.1 ккал байсан бол энэ оны нэгдүгээр сард 2257.8 болж сайжирчээ.
Хоолны орц найрлага, шим тэжээл улам сайжирч буйд сурагчид талархалтай байв.