Грекийн алдарт Санторини болон Аморгос арлуудын ойролцоо өнгөрсөн баасан гарагаас ням гараг хүртэлх хугацаанд 200 газар хөдлөлт бүртгэгджээ.
Грекийн эрх баригчид дээрх хоёр арлын оршин суугчдад байшин барилга дотор олноороо цугларахгүй байх, усан онгоцны хуучин зогсоолуудаас хол байхыг анхааруулжээ. Санторини, Аморгос арлуудаас гадна Анафи, Иос арлуудын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ.
Өнгөрсөн өдрүүдэд Санторини болон Аморгос арлуудын ойролцоо 200 газар хөдлөлт бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 4.6 магнитудын хүчтэй байсан байна. Санторини арал нь галт уулын өндөр идэвхжлийн бүсэд байрладаг ч 20 мянган хүн амтай тус үзэсгэлэнт арлыг жилд дунджаар 3.4 сая жуулчин зорьдог байна.
Грекийн эрх баригчид газар хөдлөлт нь галт уулын идэвхжлээс биш гэж үзэж байгаа ч илүү хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй үзэн Санторини арал руу цэргийн тусгай хүчнийхэн, онцгой байдлын албан хаагчид болон асар майхан болон дронууд илгээжээ.
Хамгийн сүүлд 1956 оны 7-р сард тус арал дээр 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 25 метрийн өндөртэй цүнамид өртсөн билээ. Уг байгалийн гамшгийн улмаас 53 хүн амь үрэгдэж, арал дээрх байшин барилгуудын 1/3 нь нурсан байна.
Эх сурвалж: CNN