Өсвөр насны хүүхдийг жаахан хүүхэд гэж эцэг эх нь хараад байдаг. Гэвч өсвөр насны хүүхэд өөрийгөө том хүн болсон гэсэн бодолтой явдаг. Эцэг эхийн бодол өөр нөгөө талд өсвөр насны хүүхдийн бодол өөр байгаа учраас эцэг эх хүүхдийн хооронд харилцааны зөрчил эхэлдэг. Мөн өсвөр насны хүүхэд бие даан шийдвэр гаргах гэдэг. Харин бусдаас хамааралтай байх дургүй үүнийг зарим тохиолдолд үзэн яддаг. Бие даасан шинжтэй болж би өөрөө гэсэн байр сууринаас аливаад хандахыг эрмэлздэг талаар Сэтгэлийн аялал сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Ш.Хонгорзул онцоллоо
ЭЦЭГ ЭХ ХАМГИЙН ЭХЭНД ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ АНХААРАХ ЁСТОЙ
Өсвөр насны хүүхэд эцэг эхчүүд хамгийн эхэнд өөрсдийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах ёстой. Эцэг эх хүүхдэдээ өөрийнхөө сэтгэл зүйн байдал ямар байгаагаас хамарч ханддаг. Хүүхдэдээ их шаардлага тавих нь өөрөө багадаа эцэг эхийн хараа хяналт өндөртэй идэж, уух, босох, суух гэх мэт бүх зүйлээ зааварчлуулдаг байсан байх магадлал өндөртэй байдаг. Тиймээс эцэг эх хүүхдэдээ хэт их шаардлага тавиад яах ийхийг нь алхам тутамд нь заах гээд байвал эцэг эх өөрийнхөө сэтгэлзүйн учир шалтгааныг олох хэрэгтэй. Өөрт нь ямар нэгэн таагүй дурсамж, сэтгэлийн шарх гэмтэл юу байна түүнийг олж сэтгэлзүйгээ эрүүл болгож хүүхэдтэйгээ харилцах юм бол харилцааны зөрчлийг хялбараар даван туулна. Нөгөө талаар алим мөчрөөсөө унахдаа нэг их хол унадаггүй гэдэг шиг та ямар байна таны хүүхэд тийм л болно. Тиймээс эцэг эхчүүд хамгийн эхэнд өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах нь чухал байдаг.
ӨСВӨР НАС ХҮҮХДЭД ШААРДЛАГА ТАВИХААС ИЛҮҮ ЗӨВЛӨЛДӨХ НЬ ЧУХАЛ
Хамгийн түрүүнд эцэг эхчүүд өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг удирдаж сурах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ би маш сайн ярилцдаг,нээлттэй ярилцаж чаддаг гэдэг боловч бодит байдал дээр сэтгэлзүйн хэмжээнд мэдрэмжийг нь хуваалцах хэмжээнд сонсож ярилцаж чаддаггүй. Тэгэхээр эцэг эх яах вэ гэхээр тухайн хүүхдэд ямар асуудал тулгарч байна яаж байна гэдгийг нь юу ч болсон байсан уурлахгүйгээр сонсох нь хамгийн чухал. Сонсонгуутаа ,чи ингэ, тэг, ингэсэн нь дээр юм байна, гэх мэт зөвлөгөөг шууд өгөхөөс аль болох татгалзаад ,чи өрөө яамаар байна, ингээд хийчих юм бол чамд ямар мэдрэмж өгөх вэ” гэх мэт хүүхдийнхээ мэдрэмжийг сайн яриулж байгаад түүнд дээр нь тулгуурлаж давуу, сул талыг нь харьцуулж тайлбарлаж өгөх юм бол хүүхэд илүү ойлгож хүлээж авдаг.
Tiim shuu amjilt