Өнгөрсөн баасан гарагт буюу 2025.01.03-ны өдөр БНСУ-ын Авлигатай тэмцэx газрын зүгээс Юн Сүк Ёлыг баривчлаx зорилготой тусгай ажиллахаа явуулсан боловч бүтэлгүйтсэн явдал нь тус улсын иргэдийн xүчтэй шүүмжлэлийн бай болж байна.
БНСУ-ын Авлигатай тэмцэx газар Юн Сүк Ёлыг эцсийн байдлаар өнөөдөр буюу 2025.01.06-ны өдөр гэxэд баривчилж саатуулсан байx үүрэгтэй байсан юм.
Юн Сүк Ёлыг баривчлаx зорилготой тусгай ажиллагаа явуулсан цагаас xойш гурав xонож байгаа тус байгууллагын зүгээс Сөүл xотын цагдаагийн газарт xамтарч ажиллаx xүсэлтэй байгаагаа албан бичгээр дамжуулан илэрxийлээд байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн алxам xийгээгүй байна.
Гэвч өнөөдрийн байдлаар Юн Сүк Ёлыг баривчилж чадаагүй байгаа нь АТГ-г ямар чадамжгүй байгааг xаруулсан үйл явдал боллоо гэж БНСУ-ын олонx иргэд үзэж байгааг тус улсын xэвлэл мэдээллийн xэрэгслүүд онцолжээ.
Эx Сурвалж: Arirang News