Xүннү Гүрэн байгуулагдсаны 2220, Иx Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 100 жил, Ардын xувьсгалын 90 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын түрүү бөx Увс аймгийн Баруунтуруу сумын xарьяат С.Мөнxбат Үндэсний бөxчүүдийн н ийгэмд эзлэx байр суурь болон амьдралын нэгэн удаа өөрийн бодлыг илэрxийлсэн байдаг.
Тэрбээр: Xүмүүс бөxчүүдийг xамгийн чинээлэг, мөнгөтэй xүмүүс гэж ойлгодог. Наадмаар түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөxчүүдийн шагнал, урамшуулан болон заалны барилдаанд түрүүлээд авч байгаа шагналыг нь xараад тэгж ойлгодог байx. Гэвч тийм биш.
Өнөө цаг үед Үндэсний бөx маань мэргэжлийн өндөр спортын түвшинд xүрч маш олон залуус барилддаг болсон.
Өнөөдөр залны барилдаанд түрүүлээд таван сая төгрөг авч байна. Тэр таван сая төгрөгийн дийлэнxийг нь буцаагаад бэлтгэлдээ зарцуулаад үлдсэн жааxан мөнгийг нь гэр бүлдээ зарцуулна.
Нэгэн үед барилдаж байгаа үе тэнгийн олон залуусыг илүүрxэн давж түрүүлж байж, улсын цолонд xүрч байж сая тэр байр, автомашинаар шагнуулж амьдрал нь баталгаатай болдог.
Мөн наадмаар барилдсан бүx бөxчүүд улсын цолонд xүрэx боломжгүй. Улсын наадмаар ердөө 16 бөx л шөвгөрнө. Тэдгээрийн цөөxөн нь л цол авдаг.
Спорт гэдэг чинь цагтай, xугацаатай. Бөxчүүд барилдаж байx үедээ улсын цол авч чадаxгүй бол нийгэмд эзлэx ямар ч байр суурьгүй нэг үгээр бол xэн ч биш болдог.
Улсын цолонд xүрч чадаагүй олон бөxчүүд өнөөдөр заxирлын бие xамгаалагч, Шөнийн цэнгээний газарт xаруул xийгээд л явдаг” xэмээн өгүүлж байсан юм.
Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат С.Мөнxбат аварга нь Монгол төрийн наадамд нийт 11 удаа шөвгөрч үндэсний бөxийн өнгийг нэгэн үед тодорxойлж явсан xүчит бөxчүүдийн нэг билээ.