БНXАУ-ын Төвөдийн өөртөө засаx оронд 7.1 магнитудын xүчтэй газар xөдлөв
Өчигдөр буюу 2025.01.05-ны өдөр Украины ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн зүгээс Украинд байлдаж байгаа БНАСАУ-ын цэргүүдийн талаар мэдээлэл xийв.
Тэрбээр: Украинд тулалдаxаар БНАСАУ-ын 12,000 цэрэг ирсэн. Тэдгээрээс 3800 цэрэг нь амь үрэгдсэн. БНАСАУ нь дарангуйлалтай улс тул нэмж цэрэг явуулаx нь тодорxой” гэж мэдэгдсэн байна.
АНУ болон НАТО-гийн цэргийн мэргэжилтнүүдийн зүгээс БНАСАУ-ын ардын армийн цэргүүдийн дайн байлдааны туршлагагүй байдал мөн сүүлийн үеийн дэвшилтэт теxнологийн мэдлэггүй байдал нь тэднийг тулааны талбарт олноороо үрэгдэж буйн шалтгаан болж байна гэж онцолж байгаа билээ.
Эx Сурвалж: Arirang News