Ш.Намxай аваргаас xойш тодорсон Даншигийн наадмын дарxан аварга Р.Пүрэвдагва
Шинэ оны босгон дээр, ялангуяа он солигдох мөчид хүн бүрийн бодол санаанд “өнгөрсөн онд би яг юу хийж бүтээв? ирэх ондоо юу хийх ёстой вэ?” гэсэн асуултыг өөрөөсөө асуудаг. Энэ нь зарим хүнд сэтгэлийн дарамт болдог бол зарим хүнд шинэ бүхний эхлэл ч болж байдаг. Сэтгэл зүйн энэ тогтворгүй байдлаа та хэрхэн эерэг болгож, өөртөө дүгнэлт хийх боломжтой талаар Клиник сэтгэл зүйч, Доктор Т.Хонгорзулын зөвлөгөөг хүргэж байна.
Өнөөдөр та бүхэндээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах, сэтгэл зүйтэй холбоотой зөвлөгөө хүргэх гэж байна. Өөртөө эргэцүүлэх цагийг гаргах учраас та бал цаас аван анхаарлаа нааш нь хандуулаарай. 1 дүгээрт та энэ онд сайн хийсэн зүйлсүүдээ жагсаан бичээрэй. Ингэхдээ өөртөө хийсэн сайн зүйлс, гэр бүлийнхэндээ хийсэн сайн зүйлс, ажил сургууль дээрээ хийсэн сайн зүйлс, нийгэмдээ хийсэн сайн зүйлсүүдийг жагсаан бичээрэй.
Эдгээр зүйлүүдийг хараад танд өөрт тань төрж байгаа ямар мэдрэмжүүд байна? Та өөртөө талархах, магтах, бахархах, сайшаах, урамшуулах цагийг гаргаарай. Тийм ээ та сайн байж чадлаа. Хоёрдугаарт та энэ онд ямар сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан бэ? Эдгээр сорилт бэрхшээлүүд нь танд хэрхэн яаж нөлөөлсөн бэ? Таны сэтгэлийг хямраах ямар үйл явдлууд тохиолдсон бэ? Таны сэтгэлийг эмзэглүүлэх ямар харилцааны асуудлууд гарсан бэ? Эдгээр зүйлсүүдийг та хэрхэн яаж даван туулсан бэ? Эдгээр зүйлүүдээс та яг юу суралцсан бэ гэдгийг эргэцүүлэн бичээрэй. Хуучин улиран одож байгаа онд сэтгэлдээ тээсэн аливаа гомдол, шаналал, харуусал, буруутгал зэргийг орхин сэтгэлийн зовуурьгүйгээр шинэ оноо угтан авцгаая. Уучлал бол яг үнэндээ өөртөө өгч байгаа хамгийн том бэлэг юм.
Таны гомдоосон хүмүүст таны сэтгэл хэрхэн яаж нөлөөлөгдөж эмзэглэсэн бэ гэдгийг та байгаагаар нь хүлээн зөвшөөрч нэгд нэгэнгүй бичээд, хэрвээ та уйлмаар байгаа бол уйлж сэтгэлээ онгойлгож, тэдгээр гомдол шаналал бүх зүйлийг энэ онд нь үлдээгээд шинэ ондоо ямар нэгэн шаналал зовуурьгүйгээр угтаарай. Дөрөвдүгээрт шинэ ондоо та өөртөө хүсэн мөрөөдөж байгаа ямар зүйлсүүд байгаа вэ гэдгийг тунгаан бодоорой. Бодол биеллээ олдог гэж ярьдаг шүү дээ. Эдгээр зүйлсүүдийг бодит биеллээ олоход та өөрийнхөө зүгээс ямар алхам хийхийг хүсэж байна гэдгийг бодоод эргэцүүлэн бичээрэй. Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе.