
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 11 сарын 28-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11 настай хүүхдүүдэд хийж эхэлсэн. Уг вакциныг 14 хоног буюу арван хоёрдугаар сарын 5-ныг хүртэл хийнэ гэж тооцсон. Гэвч өнөөдрийн байдлаар нийт 11 настнуудын ердөө 14 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Уг асуудлын талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү-гээс тодрууллаа.
-Папиллома вирусийн эсрэг вакциныг энэ оноос эхлээд товлолт вакцины тоонд оруулсан. 11 настнуудад хийж эхэллээ гэвч хамрагдалт маш тааруухан байна. Та үүнтэй холбоотойг мэдээлэл өгөөч?
“Дэлхийн өндөр хөгжилтэй 190-ээд улс оронд аль хэдий нь хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг хийгээд 20-иод жил болсон. 20 жилийн хугацаанд уг вакциныг хийгээд зарим улс орон хавдаргүй болсноо зарлаж улс орныхоо иргэдийн эрүүл явах эрхийг нь хангаад байна. Бид өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлээ эхлүүлэх боломж олдлоо. Гэвч хэсэг бүлэг хүмүүс маш их эсэргүүцэж байна. Энэ хүмүүсийн цаана ямар сонирхол, эрх ашиг байна вэ? Яагаад энэ хүмүүс хүний эрх ярьж байгаа мөртөө тэр хүүхдүүдийн эрхийг хэдэн жилийн дараа насанд хүрсэн хойноо эрүүл амьдрах, хавдраар өвчлөхгүй байх боломжийг нь хаагаад байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Хэрвээ сайн жишээ дурдах юм бол манайд Гепатит B,A хоёр вакцин хийдэг болсноороо Гепатит А гэхэд жилдээ 13 мянган хүүхэд элэгний шар гэдэг өвчнөөр өвддөг байсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш одоо жилдээ нэгээс хоёр хүүхэд л өвдөж байна. Одоо Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлснээр умайн хүзүүний хавдар болон толгой хүзүү, шодойн хавдар үүсэхгүй байх боломж бүрдэж байгаа юм. Үр хүүхдийнхээ ирээдүйг бодож эцэг эхчүүд минь зөв шийдвэр гаргаарай. Ямар нэгэн нотолгоогүй, хувь хүмүүсийн эрх ашиг цаана нь нуугдсан, өөрийн үзэл бодлоо тулгасан ийм ухуулгад битгий автаарай. Үүний оронд хүүхдүүдээ эртхэн дархлаажуулалтад хамруулж хавдар гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бидэнтэй хамтран ажиллаарай гэж хүсэх байна.”
Дархлаажуулалтад 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах бөгөөд сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна. Харин жилд 400-500 хүн шинээр өвдөж байна. Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины хавдар дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар ингэж олноороо нас бардаг улс орон гэж байхгүй болжээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
– Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
– Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
– Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм.
Вирус хэзээ ч хавдар үүсгэж байгаагүйг Барууны өндөр хөгжсөн Ангаахын Эрдэмтэд тогтоосон. Элэгний вирус Цироз болдог. Ханиадны вирус хатгаа болдог. Тахалын вирус үхэлд хүрэгдэгч Хавдар болдоггүй. Ийм л байна даа. Наадах чинь залилан.
Уучлаарай. Вакцины мэдлэггүй хүн чинь өөрөө ЧИ шүү. Та нар бол мэдлэг чадваргүй жинхэнэ авилгачид.