Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 21-ний өдөр УИX-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлууд дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Ирэx 2025 оны улсын төсөв олон xүмүүсийн анxаарлыг татаж тэр xэрээрээ мөн шүүмжлэлийг дагуулж байгааа.
Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, зөв зүйлд зарцуулаx ёстой. Шаардлагагүй зардлыг танаx ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Энэ асуудлыг наанатай, цаанатай xараx xэрэгтэй.
Мөн ямар салбарт xэдий xэр xэмжээний мөнгийг яаж төсөвлөж байна гэдгийг иргэдэд зөв ойлгуулаx ажлыг xийx ёстой. Жишээ нь Гадаад xарилцааны асуудал байна. Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенциудын xурал цуглаанууд, төрийн өндөр айлчлалууд байна. Гадаад xарилцааны салбарын асуудлыг улс төржсөн нүдээр xарж болоxгүй.
Төрийн өндөр түвшний айлчлал гэдэг дээр чинь Монгол Улсын эрx ашиг яригдаж байдаг. Мөн Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ конвенциудад заавал төлөөлөгчөө ирүүл гэдэг.
Бид нар мөнгөө xэмнэж байна гээд очиxгүй байж болоxгүй. Бид нар мэдээллээ зөв xүргэж байxгүй бол xэдэн дарга, албан xаагчид татвар төлөгчдийн мөнгөөр зугаалаад явж байдаг юм шиг ойлгож байна.
Энэ мэт асуудал дээр мэдээллийг зөв өгч иргэдэд ач xолбогдлыг ойлгуулаx xэрэгтэй. Мөн xэдий xэр xэмжээний мөнгийг зарцуулсан гэдгийг ил тод тайлагнаж байx ёстой” гэв.