Онцлох амжилтуудаас:
“100 сая мод” хөтөлбөр
• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалтаа биелүүлэхээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус бүр иж бүрэн тоноглогдож механикжсан мод үржүүлгийн газар байгуулан, сумдын удирдлагад хүлээлгэн өглөө.
Цогт-Овоо сум дахь мод үржүүлгийн газар нь жилдээ 500,000 тарьц бэлтгэх хүчин чадалтай бол Ханбогд сумынх жилд 250,000 модны тарьц бэлтгэх хүчин чадалтай.
• “Оюу толгой” компани мод тарьж уургуулахаас гадна ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойжуулалтын ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч, нөөц, бааз суурийг нь бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээндээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говь: Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” сургалтыг 4 аймгийн 160 гаруй мэргэжилтнийг хамруулан амжилттай зохион байгуулж, говийн бүсийн ургамалжуулалт, ойжуулалтын талаар туршлага солилцлоо.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалт
• “Оюу толгой” компани 1,130 дахь тэтгэлгээ гардууллаа. Өнгөрөгч Баасан гарагт 40 оюутанд Дотоодын тэтгэлгийн батламжийг гардуулснаар, 2010 оноос хойш Гадаад, Дотоод, Говийн оюу тэтгэлэгт хөтөлбөрүүдээрээ дамжуулан нийт 1,130
тэтгэлгийг Монголын ирээдүй болсон залууст олголоо.
• “Оюу толгой” компани, Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль, хамтран Өмнөговь аймгийн ахлах ангийн сурагчдад зориулсан STEM зуны сургалтыг зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад байгалийн
шинжлэх ухааны хичээлүүдийн талаар гүнзгий мэдлэг олгож, инженерийн чиглэлээр мэргэжлээ сонгоход нь урам зориг өгөх зорилготой.
• Боловсролын ерөнхий газар, “Оюу толгой” компаниас ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Мэргэжлээ крашлая” өдөрлөгийг Булган болон Мөрөн хотод амжилттай зохион
байгууллаа.
• “Оюу толгой” компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төсөл 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Энэ жилийн хөтөлбөрийн онцлог нь өмнөх төсөл хэрэгжсэн сургуулиудын сэтгэл зүйчдийг чадавхжуулах, Баянзүрх дүүрэгт шинэ жюү жицүгийн клуб байгуулан, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй клубуудын
тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах юм. Өнгөрсөн хугацаанд бид нийт 23,656 хүнд сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг хүргэн, 17 сургуульд жишиг өрөөг тохижуулан сэтгэл зүйчтэй болох үүд хаалгыг нээж, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад 17 эрүүл мэндийн клуб байгуулж, 260 гаруй үе тэнгийн зөвлөх бэлтгэжээ.
Орон нутгийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалт
• Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу сан”-ийн хөрөнгө оруулалтаар баригдах шинэ спорт цогцолборын шавыг тавилаа. Нэг дор 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай энэхүү орчин үеийн цогцолбор нь орон нутгийн иргэд болон Оюу толгойн ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай амьдралд хувь нэмэр оруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, орон нутагт жишиг болохуйц бүтээн байгуулалт болох юм.
• Ханбогд суманд 5 га талбай бүхий усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлгийг цогц шийдсэн Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг бүрэн гүйцэтгэлээ.
• Ханбогд сумын төвийн явган зам, дугуйн зам мөн гадаргын ус зайлуулах систем бүхий 7.96 км автозамын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 97% хүрээд байна.
• Орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих зорилгоор “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Ханбогд суманд жижиг дунд бизнесийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлж
эхэллээ. Мөн ХасБанкаар дамжуулан жижиг дунд бизнесийн хөнгөлөлттэй зээлийг олгож байна.
Бусад
• “Майнэкс Монголиа” компаниас зохион байгуулсан “Mongolia Mining 2024” арга хэмжээнд оролцогчдын дунд явуулсан санал асуулгаар “Оюу толгой” компанийг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг стандартын дагуу өндөр түвшинд ханган
ажилладаг компани”-ар нэрлэлээ.
• “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг (ТУЗ) 15 жил үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа ТУЗ-ийн шинэ дарга Шон Хинтонд шилжүүллээ. Англи, Австрали иргэншилтэй Шон Хинтон Монгол Улсад ажиллаж, амьдарсан арвин туршлагатай төдийгүй олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн мэдлэгтэй.
2024 оны гуравдугаар улиралд ”Оюу толгой” компани, “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран Хамтын гэрээг шинэчлэх хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд хэлэлцээ үргэлжилж байна. Одоогийн хүчин төгөлдөр гэрээний хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусна.
Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2024 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцуулж байна.
• Дэлхийд хамгийн томд зүй ёсоор тооцогдох агааржуулалтын урд болон хойд босоо амуудын нэвтрэлтийн ажил амжилттай дууссан нь гүний уурхайн агааржуулалтад нэн чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг нээж өгнө. Энэхүү үйл явдал төслийн хувьд нэнчухал үе шат юм.
• Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил хуваарийн дагуу 2024 оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар үргэлжилж, ашиглалтад орох төлөвтэй байна.
• Анхдагч бутлуур 2-ын барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд дуусах төлөвлөгөөтэй байна.
Үйлдвэрлэлийн тайлан
• Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт
0.17 байснаар, бид 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих
зорилтоо амжилттай биелүүллээ.
• Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ус ашигладаг бол, “Оюу толгой” компанийн хувьд нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2024 оны гуравдугаар улиралд 0.37 шоо метр ус ашигласан) ус
зарцуулдаг.
• Нийт ажилтнуудын 97.2 хувь нь дотоодын ажилчид бөгөөд үүнээс 23.6 хувийг эмэгтэй ажилчид эзэлж байна.
• 2010 оноос хойш нийт 45.7 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төлсөн.
Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
• Гуравдугаар улирлын байдлаар нийт 917 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 609 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны авалтынхаа 90 хувийг дотооддоо зарцуулжээ.
4
Үйлдвэрлэлийн мэдээлэл
• 2023 оны III улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 19 хувиар өссөн нь гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой.
Гэсэн хэдий ч, баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон цаг агаарын таагүй байдал нь ил уурхайн үйл ажиллагаанд нөлөөлж, үйлдвэрлэл өмнөх улирлаас 5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
• Гүний уурхайн 0-р Панел нийт 120 хүдэр буулгуурыг нээж, энэ улиралд зургааг ашиглалтад орууллаа. Энэ улиралд гүний уурхайгаас 2.05 хувийн дундаж зэсийн агуулгатай 1.5 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.39 хувийн дундаж агуулгатай 7.4
сая тонн хүдэр боловсрууллаа.
Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, 2028-2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр
металл) олборлох зорилготой ажиллаж байна.
“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл (Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов)
2024 оны 1-р
улирал
2024 оны 2-р
улирал
2024 оны
хагас жил
2024 оны 3-р
улирал
Боловсруулсан нийт хүдэр (‘000 тонноор)
10,323.33 10,816.57 21,139.89 8,872.83
Ил уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 9,010.65 9,284.01 18,294.66 7,352.01
Гүний уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 1,312.68 1,532.56 2,845.23 1,520.82
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга ( Нэгтгэсэн )
Зэс (%) 0.55 0.61 0.58 0.67
Алт (г/у) 0.22 0.24 0.23 0.28
Мөнгө (г/у) 1.50 1.64 1.57 1.62
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга (Ил уурхай)
Зэс (%) 0.39 0.37 0.38 0.39
Алт (г/у) 0.19 0.17 0.18 0.22
Мөнгө (г/у) 1.25 1.12 1.18 0.97
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга (Гүний уурхай)
Зэс (%) 1.67 2.02 1.86 2.05
Алт (г/у) 0.42 0.62 0.53 0.61
Мөнгө (г/у) 3.28 4.75 4.07 4.76
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) 208.47 246.22 454.69 231.96
Хэвлэлийн мэдээ
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
5
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 22.11 21.34 21.69 21.57
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металл:
Зэс (‘000 тонноор) 46.08 52.54 98.62 50.03
Алт (‘000 унцаар) 42.75 46.88 89.64 50.39
Мөнгө (‘000 унцаар) 310.78 362.66 673.44 324.58
Борлуулсан баяжмал дахь металл:
Зэс (‘000 тонноор) 43.74 48.29 92.02 43.62
Алт (‘000 унцаар) 41.52 43.26 84.78 42.12
Мөнгө (‘000 унцаар) 271.85 316.56 588.41 272.98
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000
тонноор) 22,703.44 21,086.47 43,789.91 20,069.37
Борлуулсан баяжмал 208.50 236.30 444.81 216.07
Металл авалт (%)
Зэс 80.22% 80.89% 80.57% 81.42%
Алт 56.98% 57.25% 57.11% 58.77%
Мөнгө 61.83% 64.43% 63.21% 65.08%
-ТӨГСӨВ-
—————————————————————————————————————————
“Оюу толгой” компанийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник,
технологиор хөрөнгө оруулж байна.
Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт билээ. Эрсдэлтэй ямар ч ажлыг шууд зогсооно.