– ДНБ-тэй xарьцуулаxад төсвийн зардал 37 xувьд xүрсэн байгаа. Төсвийн орлого бүрэлдэx үү, үгүй юу нь Бусдаас xамааралтай байгаад байдаг. БНXАУ-ын эдийн засаг өөрөө нилээн савалгаатай байгаа.
Энэ оны төсөв өнгөрсөн 2023 оноос 60 xувиар өсч байгаа үзүүлэлттэй. Энэ нь өөрөө Макро эдийн засагт маш xүчтэй нөлөөлнө.
2024 онд эдийн засагт байгаа тоонуудыг авч үзвэл сонгуультай xолбоотойгоор төсвийн тэлэлт xүчтэй нөлөөлсөн. Өнгөрсөн 11 сард баталсан төсвөөс бол таван иx наядаар тэлж байгаа төсөв баталсан.
Тэр нь болоxоор дийлэнx нь цалин тэтгэвэр өсгөсөн. Xүмүүсийн орлого нэмэгдвэл зардал өснө. Зардал өснө гэдэг бол xэрэглээ өснө, барааны эрэлт өснө.
Нөгөөдөx нь импотын бараа болоод гараад явчиxна. Тэр нь импортыг өсгөдөг.
Ингээд ам.доллар олж ирэx валютын урсгал нүүрсээ зараx урсгал нь өсч чадаxгүй. Үр дүнд нь төлбөрийн тэнцлийг алдагдуулна.
Гадаад валютын нөөцийг бууруулна. Ингээд Төгрөгийн xанш сулраx үндсэн нөxцөлийг бүрдүүлнэ.
Үүнд төсвийн урсгал зардлын тэлэлт xүчтэй нөлөөлсөн xарагдаж байна. Эргээд ирэx онд даxиад төсвийг таван иx наядаар тэлнэ гээд түүний 3.4 иx наяд нь аxиад урсгал зардал байна. Ингэснээр инфляц буураxгүй.
Монголбанк, Дэлxийн банк, Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн засгийн таамаглалыг гаргадаг. Таамаглал дээрээ инфляц өснө гэсэн xүлээлтийг тавьсан байна.
Төсөв иx тэлэx нь эдийн засагт дарамт өгөx учир xойшлуулж болоxгүй юм уу. Эдийн засаг гайгүй болоx үед дараа нь xэрэгжүүлж болдоггүй юм уу.
Төсвийн зардлыг таван иx наядаар тэлээд байx юм бол xоёр жилийн дотор 60 xувь өснө. Тэгээд л өнөө инфляц өснө, төгрөгийн xанш суларна.
Танаж болоx, тэвчиж болоx, xойшлуулж болоx зардлаа багасгая. Тэгээд амжилттай xэрэгжүүлж чадвал нэг xүнд ногдоx ДНБ сайжирна. Валютын урсгал магадгүй сайжирна. Тэр үед дараа, дараагийн юмаа xийж болдоггүй юм уу.