Бид өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь биеийн эрүүл мэндэд ач тустайг мэддэг хэдий ч заримдаа хэрэгжүүлэхдээ хойшоо суудаг. Хүн ядаж л өдөрт явганаар 10 мянган удаа алхах нь дасгал хөдөлгөөн хийж буйтай тэнцэж очдог гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Гэхдээ нөгөө талдаа манай улсад явган алхах зам талбай, орчин нөхцөл тааруу. Дээр нь нэмээд агаарын бохирдол зэрэг сөрөг зүйлсээс шалтгаалан явган алхахад хүндрэлтэй байдаг учраас тэр бүр хэрэгжүүлэхэд хэцүү байдаг биз ээ.
Өдөрт ердөө 11 минут дунд зэргийн эрчимтэй дасгал хийх нь хорт хавдар, зүрх судасны өвчин, зуурдаар нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг Их Британид Кембрижийн их сургуулийн явуулсан томоохон судалгаагаар тогтоожээ.
Тус судалгааны баг дасгалын ашиг тусын талаарх өмнөх олон зуун судалгааг шинжилж үзээд долоо хоногт 75 минут дасгал хийснээр зүрх судасны өвчлөлийн 20 тохиолдол тутмын нэг, хорт хавдрын 30 орчим тохиолдол тутмын нэгээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Энэ нь өдөрт 11 минуттай тэнцэх бөгөөд яг ийм хугацаанд дугуй унах, хурдан алхах, явган аялал хийх, бүжиглэх эсвэл теннис тоглох зэрэг зүрх ачаалдаг боловч амьсгал давчдуулдаггүй дасгал хийхийг зөвлөжээ.
Өдөр бүр ийм хэмжээний хөдөлгөөн хийх нь зүрхний өвчин, цус харвалт үүсэх эрсдэлийг 17%, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 7% бууруулахад хангалттай болохыг судалгааны үр дүн харуулсан байна.
Учир нь тогтмол дасгал хөдөлгөөн нь биеийн өөх, цусны даралтыг бууруулж, биеийн тамир тэнхээ, нойр, зүрхний эрүүл мэндийг удаан хугацаанд дэмждэг аж.
Мөн тогтмол дасгал хийх нь толгой хүзүү, ходоод, цус багадалт, цусны хорт хавдар гэх мэт зарим хорт хавдрын хувьд өндөр үр дүн үзүүлдэг бол уушги, элэг, умайн салст бүрхэвч, бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын хувьд бага үр дүн үзүүлдэг болохыг тогтоосон байна.
Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол
ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж. Иймээс та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөлгөөн нь настай хүний биеийн чадварын чухал элемент юм. Хөдөлгөөний алдагдалыг эрт үед нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэснээр илрүүлж, бас зогсоож болно.
Ахмад настай хүмүүст дасгал хөдөлгөөн хийснээр дараах ач холбогдолтой
Биеийн эрүүл мэндийн талаас:
- Эрүүл урт насална
- Ясны сийрэгжилт, остеопороз, илүүдэл жин таргалалтаас сэргийлнэ.
- Хавдар тусах магадлал буурна
- Ачаалал даах чадвар нэмэгдэнэ
- Зүрх судасны өвчний эрсдэл буурна
- Биеийн ерөнхий эрүүл мэнд сайжирна.
Сэтгэцийн эрүүл мэндийн талаас:
- Стресст орохгүй
- Нойргүйдэлд өртөхгүй
- Уур бухимдал багасна
- Танин мэдэхүйн үйл ажиллагаа багасна
- Сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай болно
- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
- Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ
Нийгмийн харилцаа:
- Нийгмийн харилцаанд орно
- Чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ
- Гэр бүлийнхэнтэй болон найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөх боломжтой
Тогтмол дасгал хөдөлгөөн хийхийн 7 ашиг тус
- Ой тогтоолт, тархины үйл ажиллагааг сайжруулна(бүх насны бүлэгт хамаарна). Дасгал хийж, биеийн булчингууд ажиллаж байх үед тархи амарч байдаг
- Дасгал нь эрүүл мэндийн байдал, өвчинтэй тэмцдэг
Таны одоогийн жин ямар ч байсан, идэвхтэй байх нь “сайн” холестерин болох өндөр нягтралтай липопротейн (HDL) холестериныг нэмэгдүүлж, эрүүл бус триглицеридыг бууруулдаг. Энэ нь таны цусны урсгалыг жигд байлгаж, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
Дасгал нь таны эд эсэд хүчилтөрөгч, шим тэжээлийг хүргэж, зүрх судасны системийг илүү үр дүнтэй ажиллуулахад тусалдаг. Мөн таны зүрх, уушгины эрүүл мэнд сайжирвал өдөр тутмын ажлаа хийх эрч хүч нэмэгдэнэ.
- Жингээ зохицуулахад тусална.
Илүүдэл жин нэмэгдэхээс сэргийлж, жингээ хасахад тусалдаг. Биеийн тамирын дасгал хийх үед та калори шатаадаг. Илүү эрчимтэй дасгал хийх тусам илүү их калори шатаана.
- Бөх сайн унтаж амрахад тусална.
Унтах гэж хичээгээд эсвэл өдөрт 6 цагаас бага цаг унтаад байвал та нойргүйдэлд орж байна. Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь таныг хурдан унтаж, илүү сайн унтаж, шөнөжин зүүд зүүдлэхгүйгээр гүн нойроо авахад тусална.
- Стрессийг бууруулж, сэтгэл хямралыг багасгана.
Биеийн тамирын дасгал нь тархины янз бүрийн химийн бодисуудыг өдөөдөг бөгөөд энэ нь таныг илүү аз жаргалтай, илүү тайвширч, санаа зовдоггүй болгодог.
- Дасгал хөдөлгөөн нь эрч хүчийг нэмэгдүүлдэг
Хүнсний дэлгүүр эсвэл гэр орны ажил хийхээс түгшээд байна уу? Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь булчингийн хүчийг сайжруулж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг.
- Бэлгийн дааврыг сайжруулна.
Та бие махбодын дотно харилцаанаас таашаал авахын тулд хэтэрхий ядарсан эсвэл хэтэрхий формгүй санагдаж байна уу? Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь эрч хүчний түвшнийг дээшлүүлж, гадаад үзэмждээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь таны бэлгийн амьдралыг нэмэгдүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
1 сэтгэгдэл