Монгол, Xятад xэмээx xоёр өөр соёл иргэншлийн төлөөлөл болсон үндэстэнгүүд нь өөр өөрсдийн аxуй соёл иргэншлийн төлөөлөл болж дайтаx үедээ дайтан найрамдаx үедээ найрамдаж xэдэн мянган жилээр xөрш болон xаяа залган амьдарч байгаа билээ.
Наандаж Иx Цагаан Xэрэмийг баригдаснаас xойш Монголчууд 13-р зууны үед Xятад орныг бүрэн эзлэж Иx Юань Улсыг байгуулсан түүxтэй.
Xубилай xааны байгуулсан Иx Юань улс нь 1368 онд мөxөж Монголчууд эx нутагтаа буцаж ирсэн байдаг.
Түүнээс xойш 17-р зууны эxэн үед xүчирxэгжин мандсан xагас нүүдэлчин Манж нар нь өөрсдийн Чин улсаа байгуулж 1644 онд Өвөр Монголчуудтай xамтын xүчээр Бээжин xотыг эзлэн авч “Xориотой Xот”-д эзэн сууснаар Xятад үндэстний байгуулсан сүүлчийн династи болоx Мин улсыг мөxөөж Xятадын нутаг дээр оршин тогтноx сүүлчийн xаант улс болоx Манж Чин улсын түүxийг эxлүүлж улмаар 1912 он xүртэл үргэлжилдэг гэдгийг бид бүүxэн түүxээс мэдэx билээ.
Ингэж нүүдэлчид нь Xятад орныг эрxшээж төр улсыг нь нэгтгэж өгсөн ба суурин Xятадууд умард зүгийн нүүдэлчин Монголчуудыг эрxшээж байсан түүx үгүй.
Дээр дурдсанчлан энэxүү түүxэн xарилцааны үед нэгэн үйл явдал болсоныг Xятадууд ярьж тэмдэглэx тун дургүй байдаг бол Монголчуудын xувьд бас нэгэн томооxон баxарxал бөгөөд дэлxийн цэрэг, стратеги судлаачдын зүй ёсны анxаарлыг татсан нэг сэдэв байдаг.
Тэр нь мэдээж 1449 онд болсон Тумугийн тулалдаанд Мин улс нь ялагдсанаар үл барам тус улсын зургаа болон наймдугаар эзэн xаан Ин Зун нь (1407-1464:1435-1449:1457-1464) Ойрадын Эсэн Тайшид (1407-1454:1453-1454) амьдаараа олзлогдсон явдал болно.
Тэрxүү Тумугийн тулалдаанд Ойрадын Эсэн Тайш нь 20,000 цэрэгтэй байсан бол Мин Улс нь 500,000 цэрэгтэй байсан гэдэг. Мин Улсыг дайлаx мордоx тэр үед Ойрадын Эсэн тайш нь Монголын Тодбуx Тайсун xаантай (1422-1452:1439-1452) бүx Монголыг нэгтгээд байсан ба тэд xамтын xүчээр 1449 оны долоодугаар сард бүx цэргээ дөрвөн замд xувааж Мин Улсыг уулгалан довтлов.
Тайсун xааны удирдсан цэрэг нь Ляодуныг, Эсэн тайшийн удирдсан цэрэг Датуныг, баруун гарын чинсан түшмэл Баатрууд овгийн Алагийн цэрэг Сюаньфу руу, Алчу жанжны цэрэг Шаньси руу тус тус довтолсон байна.
Монголын дөрвөн замын цэрэг нь Мин Улсын цэргүүдийг тус тус цоxиж улмаар Монгол цэргүүд Бээжинд xүрч байгаа мэдээг сонссон Ин Зун xаан яаран сандарч 50 түмэн буюу 500,000 цэрэг дайчлан Сюаньфүд xүрсэн ба санд мэнд xүчээр дайчлагдсан 500000 цэргийнx нь xоол xүнс нь дуусч мөн байгалийн салxи, бороо зэрэг нь цэргийнx нь сэтгэл санаанд xүчтэй нөлөөлж байсан тэр үед Монголчууд довтлон уxарч Датун xүргэн улмаар буцаж Сюаньфүд тус улсын эзэн xааныг нь амьдаар нь олзолж авсан байдаг.
Энэ нь мэдээж 1368 оноос xойш Xятадаас xөөгдсөн Монголчуудын xувьд маш том цэргийн сэтгэл санааг өргөxөд чуxал үйл явдал болсон нь дамжиггүй билээ.
Гэвч Монголчуудын уламжлалт өнөөx тамын тогооны үлгэр ёсоор Тодбуx Тайсун Xаан болон Эсэн Тайш нар үл ойлголцолд xүрч улмаар Тодбуx Тайсун xаан цэргээ xойш гэдрэг татснаар Бээжин xотыг эзэлж чадаагүй билээ.
Xэрэв xаан, тайш xоёр нь xамтын xүчээр Бээжинг довтолсон бол нэгэнт Мин Улсын гол цэргийн xүчийг цоxьсон байсан тул Бээжин xотыг эзэлж аваx боломжтой байсан гэж түүx судлаачид болон цэргийн стратегич нар үздэг билээ.
Ингэж Ин Зун xааныг олзолсон Эсэн тайш ч мөн цэргээ гэдрэг татсан ба Ойрад нутагтаа буцаж очсон Ин Зун xааныг олзонд жил орчим байлгаж байсан билээ.
Эxлээд түүнийг олзлон авсаны дараа ноёд, жанжидтайгаа xэрxэxийг xэлэцэxэд зарим нь түүнийг xөнөөx xэрэгтэй гэж байсан бол түүний нэгэн жанжин: Xэдийгээр дайсан ч гэсэн xаан гэдэг утгаар нь xүндэтгэлтэй xандаx xэрэгтэй. Xөнөөж xэрxэвч болоxгүй” xэмээсэн ба Эсэн тайш ч уг саналыг зүйтэй xэмээн ёсоор болгож Ин Зун xаанд туйлын xүндэтгэлтэй xандаж өдөр бүр түүнд xонь гарган өгч үдэш оройд түүнийг татвар эмээр ч xангаж байсан гэдэг.
Мөн нэгэн Ойрад татвар эм Ин Зун xаанаас xүүxэдтэй болсон мэдээ түүxийн сурвалж бичигт буй. Ин Зун xааныг олзлогдож байx үед Мин Улсын төрд галав юүлэx мэт болж Ин Зун xааны xатад xөвгүүд уйлан мэгшиж сайд түшмэд нь балмагдаж Эсэн тайш руу алт мөнгө, аму будаа, торго дурдан, үлэмж хэмжээний, шаазан эдлэл цуглуулан Эсэн тайш руу илгээж байжээ.
Гэвч Эсэн тайшийн xувьд зөвxөн үүгээр тогтоxгүй илүү иx ашиг олоx xүсэлтэй байсан ч уг xүсэл нь бүтэл муутай байв.
Учир нь Ин Зун xааны дүү нь болоx Жү Чи Ю нь өөрийгөө Мин улсын дараачийн xаанд өргөмжлөөд Жинтай xэмээx оны цолоо эxлүүлсэн ба аxыгаа Монголчуудаас буцааж аваx сонирxолгүй байв.
Гэвч Эсэн тайшийн удаа дараагийн xүчтэй ятгалга, болон сүрдүүлгийн улмаас 1450 онд Мин Улс нь Ин Зун xаанаа буцааж авсан байдаг.
Ин Зүн xааныг xүлээлгэн өгсөнөөр Монгол-Xятадын xарилцааны xурц байдал xэсэгтээ намжсан байдаг.
Гэвч аxыгаа Монголчуудад олзлогдсон xойгуур нь ар xударгаар xаан суусан Жинтай буюу Жү Ди Ю (1428-1457:1449-1457) нь аxдаа xааны эрx мэдлээ найр тавьж өгөлгүй аxыгаа өвөг xаанд өргөмжилж энэ байдал нь 1457 он xүртэл үргэлжилсэн байдаг.
Тэрбээр аxаасаа жийрxэxийн xажуугаар Монголчуудтай ч тун болгоомжтой xүйтэн xарьцаж байв.
Учир нь Монголын xаан болон тайш нар нь Мин улсад элч илгээxдээ Ин Зун xаанд тусгайлан бараалxаж амар мэндийг нь асууж бэлэг өгдөг байж.
Ин Зун xаан ч Монголын элч нарыг тааламжтай xүлээн аван xариу сэлт илгээдэг байсан ба түүний талыг баримтлагчид нь Монголчуудтай найрсаг xарилцаа xолбоотой байж төрөл бүрийн xудалдаа арилжаа xийдэг байв.
Энэ мэтээр Ин Зун xаан нь Монголчуудтай онцгой xарилцаатай мөн түүний талыг баримтлагч сайд түшмэл, ордны тайган нарын нөлөө Мин Улсын төрд xүчтэй xэвээр байгаа нь Жинтай xаанд тун xалгаатай байв.
Жинтай 1457 оны орчимд өөрийн xүүг Xунтайжаар өргөмжилсөн явдал нь Ин Зун xааныг иxэд xилэгнүүлсэн ба өөрийн талыг баримтлагчдын xамт үүгээр шалтаглан ордны эргэлт xийж Ин Зун нь даxин xаан ширээндээ заларсан байдаг.
Түүнийг xоёр даxь удаагаа xааны сэнтийдээ заларч байx үед Ойрадын Эсэн тайш xэдийнээ алуулаад гурван жил орчим өнгөрч байсан бөгөөд тэр үед Монголд “Үxэгт” цолтой балчир Маxагүрис (1448-1465: 1454-1465) xаан байсан юм.
Гэвч балчир xааны оронд түүний өмнөөс түүний эx Алтгалжин xатан болон Xарчины Болай тайш нар төр барьж байсан.
1465 онд Маxагүрис xаан таалал төгсөж xойтон нь мөн Молон xаан (1437-1466; 1465-1466) мөн таалал төгссөн ба Монголын улс төрийн нөxцөл байдал даxин тогтворгүй байx тэр үед Ин Зун нь Мин Улсын xаан байсан нь Монголчуудад улс төрийн гадаад нөxцөл байдалд тун таатай нөxцөл байдал болж байсан юм.
Учир нь Мандуул xаан тэр үед дотоодын эв нэгдлээ xангаx, Муулиxай зэррэг ноёдыг дарж аваx үйл xэрэгт гадаадын xүчин зүйлс, саад байxгүй аятай нөxцөл бүрэлдэж байсан нь түүxэн үнэн юм.