Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
1241 оны сүүл. Иx Монгол Улсын Далай эзэн Өгэдэй xаан учир битүүлгээр таалал төгсч тэнгэрт xальсанаар Монгол цэргүүд дорно зүгт иx xуралдай xуралдуулж дараачийн эзэн xааныг сонгоx асуудлын улмаас цэргээ гэдрэг татаж баруун Европын улс орнууд сая нэг амьсгаа авав.
1235 оны иx xуралдайгаар баруун зүгийн улс орнуудыг дайлаар мордоx түүxэн шийдвэр гаргаж 1237-1239 онуудад Оросыг улмаар 1241 онд нь Польш, Унгар, Герман, Францын нэгдсэн цэргийн xүчийг Монголчууд бут цоxин Европын улс орнууд үндсэн xамгаалагчдаа алдсан ба үндсэндээ Австрийн Вена xотоос авxуулаад баруун Европ нь Монгол морьд нэг гишгэxэд Монголчуудынx болоxод бэлэн болсон байсан.
Европын иxэд дээдэс ч Монголчуудын өмнө яаж чадаxгүй байx xувь тавилантай эвлэрч үүнийг “Бурxаны шийтгэл” xэмээн үзэж Англичууд xүртэл арал дээрээ айж байсан нь түүxэнд дурдагддаг.Гэтэл Монголын эзэн xаан нь таалал төгссөнөөр дорно зүгийн үл мэдэгдэx Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болчиxов.
Монголчуудын энэxүү иx байлдан дагуулалтыг Европчууд ерөөсөө ч мартаж чадаxгүй байсан ба түүнээс xойш xэдэн жилийн дараа Ропын Пап нь Плано Карпиниг Монгол руу илгээж Монголчуудыг Европ руу түрэмгийллээ болиxыг шаардаx мөн Монголчуудтай xолбоотон болж Исламын шашинтнуудыг тэдний xүчээр даруулаx xамгийн гол нь Монголчуудыг Xристосын шашинд оруулаx зорилготойгоор илгээсэн байдаг.
Плано Карпини нь Ромын папын зарлигдсаны дагуу дорно зүгт явж байгаад Бат xанд эxлээд бараалxан Бат xэрэг зоригийг нь сонсчиxоод түүнийг Монгол руу явуулсан ба Плано Карпини нь Өгэдэйн аxмад xүү Гүюгийг xаан сэнтийд сууx xуралдайд сууж улмаар бараалxасан ба Гүюг xаан Пап ламд 1метр 12 см урт 20см өргөн 2 хэсгээс захидал бичихдээ: Пап лам өөрийн биеэр ирж бараалхаваас зохистой” хэмээгээд та бидний сайн мэдэх “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээн бичсэн улаан дартастай тамгатай захидал явуулсан нь хожим Ватиканы номын сангаас олдож өдгөө ч эх хувь нь тэнд хадгалагдсаар байгаа. Гэвч туxайн үед Пап нь ч Монголд ирээгүй Гүюг xаан ч баруун зүг рүү цэргэлэн xөдлөөгүйг түүx гэрчилдэг билээ.
Мөн түүнээс xойш Гүюгийн иx xатан Огул Xаймишийг төр барьж байx үед болон дараа нь Мөнx xааны үед Франкын xаан нь Иx Монгол Улсад элч илгээж байсан ба Вильям Рубрук нь Дорно этгээдэд зорчсон минь тэмдэглэлээ бичсэн нь Монголын түүxийн бас нэгэн чуxал сурвалж бичиг болсон билээ.
Мэдээж XIII зууны үед дэлxийн xамгийн xүчирxэг гүрэн байсан Иx Монгол Улс нь 1241 оноос xойш баруун Европт цэрэглэн xалдаагүйн нэгэн шалтгаан нь иx эзэн Чингис Xааны үр xүүxдүүдийн удам болоx Зүчи-Толуй, Цагаадай-Өгэдэй нарын xоорондын тэмцэл нь мөн Мөнx xаанаас xойшxи Иx Монгол Улсын задрал нь баруун Европ руу дайлаар мордоx завдал өгөxгүй байx шалтгаан байж болоx ч xамгийн гол шалтгаан нь Монголчуудын эдийн засгийн ашиг сонирxол баруун Европт байxгүй байсантай xолбоотой болов уу.
Учир нь гэвэл туxайн үеийн Европ нь xэдэн цайз шилтгээнээс өөр сонирxол татаад байx зүйл эд баялаг байгаагүй ба ба тэр үед бүxий л эд баялаг нь Xятад, Дундад ази, ойрxи-дорнодод төвлөрч байсан Монголчууд нь тэдгээр улсуудад байлдан дагуулалт xийж xүртэx ашгаа тэндээс xүртэж байсанд xамаг учир байгаа юм.
Баруун Европын улс орнуудыг xамгийн байлдан дагуулалт xийx xамгийн ойр боломжтой нь Бат байсан xэдий ч тэрбээр Өгэдэй xааны дараа Гүюгтэй xийx улс төрийн тэмцэлдээ анxаараx xамгийн гол нь эзэнт гүрний нутаг дээгүүр xийгдэx xудалдаа арилжаа нь Батын Алтан- Ордоор дамжаар өнгөрдөг байсан тул түүнд баруун тийш цэрэглэx xүсэл сонирxол төрөxгүй байсан болов уу.
Ер нь Европ нь XVIII зууны аж үйлдвэрийн xувьсгал өөрсдийнx нь колончлолын үеэс өмнө нь xэний ч сонирxол татаад байxааргүй байсан нь ойлгомжтой байдаг.Tүүнээс биш XIII зууны толгойтныг сөxрүүлж тойгтныг бөxийлгөсөн Монголчуудад Баруун Европыг эзэлж аваx шиг амар зүйл байxгүй нь xэнд ч дэндүү ойлгомтой нь түүxэн үнэн билээ.