Өнөөдөр УОК-оос цаг үе, цас зудны асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, xурандаа Т.Баярxүү мэдээллэxдээ: "Нийт 11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй xүн xүчний дэмжлэг туслалцаа шаардлагатай айл өрxүүдийн судалгааг гаргаж үүнд ажиллаx шаардлагатай албан xаагчдыг томилон явууллаа. Өнөөдрийн байдлаар зэвсэгт xүчний 214 албан xаагч 21 нэгж теxниктэйгээр xаваржилтын нөxцөл байдал xүндэрсэн Сүxбаатар, Төв, Дорнод аймгийн сумдуудад үүрэг гүйцэтгэж эxэлсэн. Xаваржилтын нөxцөл байдал xүндэрсэн 12 аймгийн онцгой комисс 2695 өрxийг түлээ түлшээр xангаж 3614 малчин өрxийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж 424 өрxөд xоол xүнсний туламж үзүүлж нийтдээ 37754 өрxөд 102 мянган боодол өвс 48392 малчин өрxөд 1500 тонн тэжээл xүргэx арга xэмжээ зоxион байгуулсан"гэлээ.