Сүүлийн өдрүүдэд биткойны ханш 57 мянган ам.долларт хүрээд байна. Ингэснээр сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрч, 2024 он гарсанаас хойш 35 хувиар өслөө. Хамгийн сүүлд 2021 оны 11-р сард биткойны ханш 57 мянган ам.долларт хүрч байсан юм. Зах зээл шинжээчид ойрын хугацаанд биктойны ханшыг түүхэн дээд хэмжээгээ эвдэж, шинэ рекорд тогтооно гэж дүгнэлт, таамаглал дэвшүүлээд эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд биткойны ханш түүхэндээ хамгийн дээд тал нь 68789 ам.долларт хүрч байсан юм. Ийнхүү биткойны ханш өндөр өсөлттэй байгаа нь АНУ-ын үнэт цаас биржийн хороо энэ оны эхээр биткойны ETF-ыг хүлээн зөвшөөрсөнтэй, мөн Холбооны нөөцийн сан бодлогын хүүг тогтвортой хадгалж буй зэрэгтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэдийгээр ийнхүү крипто зах зээл өсөлттэй байгаа ч хэдий ч АНУ-ын үнэт цаас, биржийн хорооны удирдлагууд хөрөнгө оруулагчдыг анхаарал болгоомжоо алдаж болохгүй хэмээн анхааруулсаар байгаа юм. Учир нь 2021 онд биткойны ханш өндөр өсөлт үзүүлж байсан ч 2022 онд тус заах зээл эргэн хүчтэй уналтад орж, олон мянган хөрөнгө оруулагчид хохирол амсаж байсан юм.