ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Лондонгийн “Викториа энд Алберт” музей Тэйлор Свифтийн фэнийг шалгаруулж, ажилд авна гэдгээ зарлалаа. Тус ажилтан нь экспертүүдэд Тэйлор Свифт яагаад орчин үеийн урлаг, урлагийн түүхэнд нөлөөтэй талаар тайлбарлах ажил хийх аж.
Түүнчлэн энэ ажилтан музейн ирээдүйн хөтөлбөрүүдэд хувь нэмрээ оруулах боломжтой. Тэйлор Свифтийн фэнээс гадна Crocs, emoji зэрэг залуучуудын дунд түгээмэл байдаг олон зүйлсийн фэнүүдийг ч мөн тус музей ажилд урьж, ирээдүйн чиг хандлагатайгаа нийцүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Музейн захирлын хэлснээр шинэ, залуу ажилчид авснаар орчин үеийн музейн үйлчлүүлэгч нар тайгаа хөл нийлүүлэн алхах боломжтой болно гэж үзжээ.