Голомт банк “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийг олгон ажиллахаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтарсан гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтарсан гэрээний хүрээнд Голомт банкны санхүүжилтээр иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд олгосон зээлийн хүүгийн ихэнххувийг Монгол Улсын Засгийн Газраас хариуцан төлж буйгаараа онцлогтой.Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэр эрхлэгч хувь хүн, бизнесүүд уг хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө болон бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг болох хөрөнгө оруулалтыгхамгийн таатай нөхцөлөөр бүрдүүлэх боломжтой болж байна.
Зээлийн нөхцөл:
- Хугацаа: 4 жил хүртэл
- Хүү: 5-6% /жилийн/
- Дээд дүн: 15 тэрбум төгрөгхүртэлх
Зээл олгох үйлдвэрлэлийн салбар, чиглэл:
- Газар, тариалангийн үйлдвэрлэл
- Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл
- Мал, аж ахуй
Та “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” эргэлтийн хөрөнгийн зээлийн ерөнхий нөхцөлийг ЭНД, хөрөнгө оруулалтын зээлийн ерөнхий нөхцөлийг ЭНД дарж харна уу.
Зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан хүнс, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйлдвэр эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд Голомт банкны өөрт ойрхон салбарт хандан зээлийн хүсэлтээ өгөх боломжтой.
Цаашид уг зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх олон боломжууд нээгдэхээс гадна бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх нөхцөл ч давхар бүрдэнэ гэж үзэж буй юм.
Харилцагч та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон аваарай.