“…Бид соёлын асар хурдацтай шилжилт хөдөлгөөний хязгаар үл үзэгдэх орон зайд эцсийн зогсоол үгүй мэт аялах зорчигчид юм. Агуулга хэлбэрээ зогсолтгүй солих хурдтай нийгэмд хөөгдөн амьдарч байна. Энэ бүхний цаана орших мөн чанар, үнэ цэн юу вэ?
Үзэгдээд, шүргээд өнгөрөх хүчтэй хөөсрөн нэг л мэдэхэд алга болох мэт ахархан бус, хайр тэр дундаа өөрт байгаа, өөртөө зориулсан бүхнээ үнэ цэн, утга төгс байлгаасай хэмээн хүснэ. Тэгж чадваас байгаль эхэд өгч чадах бидний хайр халамж гоо үзэсгэлэн бишрэм чанар нь энэ болой” хэмээн “Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэнгийн арт директор, NOEMI брэндийг үүсгэн байгуулагч Э.Номинчулуун бичжээ.
Урлаг тэр дундаа дүрслэх урлагийн уран бүтээлийг өөртөө шингээн,хувь хүний өнгө төрхийг энгийн хэрнээ дахин давтагдашгүйгээр илэрхийлсэн хэв загвар бүхий ноолууран хувцасны NOEMI брэндийн хавар, зуны загварын коллекцийн танилцуулга үзэсгэлэн ХААН галерейд нээгдээд удаагүй байна.
“Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэнд Монгол оронд түгээмэл ургадагмонос модыг сонгон жилийн дөрвөн улиралд хувьсан өөрчлөгдөх өнгө төрх буюу цаг хугацаанаас ангид орших үзэл санааг тусган харуулсан бөгөөд бүхэлдээ дотоод гоо сайхан, хүний сэтгэлд орших тэрхүү тансаг мэдрэмжийг илтгэхийг зорьжээ.Үзэсгэлэнгийн кураторооруран бүтээлч Ц.Солонго, арт директороор Э.Номинчулууннар ажиллаж, NOEMI брэндийн үзэл санаанд тулгуурлан уран бүтээлч Э.Билигт монос модон дээр барлан, медиа артыг уран бүтээлч Г.Мөнхболор, Х.Одбилэг, саунд артыг У.Золбоо бүтээсэн байна.
“Ангид оршихуй” нэн орчин үеийн медиа үзэсгэлэнХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2024 оны 2-р сарын 29-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 10.00- 18.00 цагт үнэ төлбөргүй нийтийн хүртээл болж байна.