Сони болон Марвелын хамтарсан “Madame Web” кино үзэгч, шүүмжлэгчдээс маш муу үнэлгээ авч байгааг энтертайнмент сэтгүүлүүд онцолж байна. Улмаар нээлтээ хийсэн даруйдаа бокс оффис дахь борлуулалт нь унажээ.
Тухайлбал, тус кино өнгөрсөн амралтын өдрүүдээр 17.6 сая ам.долларын орлого дотооддоо олсон бол нээлтээ хийснээсээ хойш дотооддоо нийт 25.8 сая ам.долларын орлого л олсон байна.
Тус кинонод “Fifty Shades” цувралаараа дэлхийд танигдсан жүжигчин Дакота Жонсон гол дүрийг бүтээж, Сидней Свийний, Адам Скотт зэрэг жүжигчид мөн дүр бүтээжээ.
Кинонд үнэлгээ өгдөг томоохон сайт болох “Rotten Tomatoes” дээр тус бүтээл үзэгчдээс 13 хувийн үнэлгээ авсан нь супер баатартай киноны хувьд “асар муу” үзүүлэлт гэдгийг кино сонирхогчид онцолж байна. Тэд “Madame Web” киног зохиол муутай, эвлүүлэг нь уйтгартай, удаан гэж дүгнэж байгаа юм.